Тус хэлтсээс Аймгийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/352 тоот "Бүх нийтийн эргүүл зохион байгуулах тухай” захирамжийн биелэлтийг хангах үүднээс аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын тасгийн эргүүлийн багтай хамтарсан эргүүлийг хийв.
Эргүүлд хэлтсийн ажилтнууд оролцсон ба Цагдаагийн газрын Хэв журмын тасгийн дарга Энхболдод танилцуулан, ажиллах хуваарийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 18.00 цагаас 22.00 цагийн хооронд Хэрлэн сумын 6, 7, 9, 10 дугаар багуудын нутаг дэвсгэрт ажиллав.
Тухайн хугацаанд гарсан дуудлагын дагуу тухайн газарт очиж, илэрсэн зөрчил дуудлагыг шийдвэрлэх, холбогдох газарт хүргэх ажилд оролцон ажилласан.
Эргүүлийн явцад 4 багийн нутаг дэвсгэрт байрлах нийт 39 аж ахуйн нэгж байгууллагаар хяналт хийсэн ба 8 зөрчил илэрсэн.
Ажилтнууд эргүүлээр ажилласан тухай илтгэх хуудсыг бичин аймгийн Цагдаагийн газрын шуурхай албаны ажилтанд хүлээлгэн өгөв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих