Дорнод аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр
эрхлэлтийн хэлтэс нь 11-р сард 68 иргэнийг ажилд зуучилсан байна. Ажилд
зуучлагдсан иргэдийн 77 хувь нь байнгын, 22,4 хувь нь түр, 0.6 хувь нь
улирлын ажлын байранд тус тус зуучлагджээ. Зуучлагдсан иргэдийг зүүн
бүсийн аймгуудтай харьцуулахад Хэнтий, Сүхбаатар аймгаас 1 хувиар илүү
бөгөөд бүсийн нийт зуучлагдсан иргэдийн 33 хувь, улсын нийт зуучлагдсан
иргэдийн 3 хувийг эзэлж байна.Харин энэ сард 93 ажлын шинэ байрны
мэдээллийг хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан LMIS
програмд бүртгэж мэдээллээд байна.2016 он гарсаар аймгийн хэмжээнд 862
ажлын шинэ байр бий болсон бол 2016 оны 11-р сарын 23-ны байдлаар аж
ахуй нэгж байгууллага, иргэнээс өссөн дүнгээр 1046 сул чөлөөтэй ажлын
байрны захиалгыг ирүүлснээс 983 иргэнийг ажилд зуучлаад байна.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20914
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих