АН-ын ҮЗХ-ны хуралдаанаар тус намын VI их хурлыг ирэх сард хийхээр болсон. Тэгвэл энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Ирэх сарын 6-нд болох хуралдаанд 1210 төлөөлөгч оролцох бөгөөд сум, аймаг бүрээс нэг төлөөлөгч сонгож, Аймаг, НИТХ-д АН-аас сонгогдсон гишүүд, ҮЗХ-ны гишүүд, Хяналтын ерөнхий хороо, намын дэргэдэх байгууллагын төлөөллийг оролцуулах аж.
Их хуралд бэлтгэх ажлын хэсгийн дарга УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын мэдээллийн дараа түүнээс сэтгүүлчид цаг үеийн зарим асуудлаар асуулт тавьж, хариулт авсан байна.
Тухайлбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн мэдэгдэл, түүний ойр орчмынхныг хамарч буй баривчилгаа, хоригийн тухайд асуухад УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, "Зөвхөн Н.Алтанхуяг гэдэг хүнийг ч биш АН-ын лидерүүдтэй холбоотой элдэв мэдээллийг зориуд түгээн сенсаацлаж байна. Ойрын хугацаанд манай намынхан энэ асуудлаар байр сууриа илэрхийлнэ” гэв.
Т.Бэх
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих