ДОРНОД АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА
Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр бүлгийн 17 дахь заалтыг үндэслэн Дорнод аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Сонгон шалгаруулалтад орох иргэн Төрийн албаны тухай хуулийн 10.1, Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 1.6 -д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.
Ерөнхий шаардлага | Үзүүлэлт | Чухал шаардлагатай | Шаардлагатай |
Боловсрол | Дээд боловсролын бакалавр зэрэгтэй байх | ||
Мэргэжил | Хүний их эмч | ||
Мэргэшил | Эрүүл мэндийн удирдлага, хүний нөөцийн салбарын чиглэлээр мэргэшсэн байх | ||
Туршлага | Төрийн албанд 15- аас доошгүй жил ажилласан байх. | эрүүл мэндийн салбарт 10 аас доошгүй жилд нь удирдах албан тушаал хашсан байх | |
Ур чадвар | -Аймгийн эрүүл мэндийн салбарын хэв шинж, онцлогийн талаар зохих мэдлэг, туршлагатай байх,-Удирдан зохион байгуулах, шийдвэр гаргах, асуудал боловсруулах, зөвлөгөө өгөх, харилцааны болон багаар ажиллах чадвартай байх. | -Стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөлт хийх-Компьютерийн хэрэглээний программуудыг ашиглах-Гадаад хэлний зохих мэдлэгтэй -Бусдыг манлайлах | |
Тусгай шаардлага | Эрүүл мэндийн салбарын мэдлэгтэй, Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилгүй,ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажиллах |
Сонгон шалгаруулалтыг 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулна. Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын 03 тоот өрөөнд 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 09.00-13.00, 14.00-18.00 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ. Шалгалт авах хугацаа, байрыг бүртгэлийн явцад жич зарлана. Сонгон шалгаруулалтад орох иргэн өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд бүртгэлийн үед дор дурдсан материалыг бүрдүүлж авчирна: 1.Биеийн байцаалт /Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1 –ийн дагуу 2.Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт 3. Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт 4. 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/ 5. Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт / Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр/ -ийн эх хувь, холбогдох материал 6. Ажил байдлын тодорхойлолт Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй. Мэдээлэл, лавлагаа: Дээрх сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд Засаг даргын Тамгын газрын 7058-3040, 7058-3437 дугаарын утсаар холбогдож лавлагаа авна уу.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
ДОРНОД АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих