Аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзийгөөр ахлуусан ажлын хэсэг Чойбалсан суманд ажиллаж байна. Чойбалсан, Чулуунхороот, Гурванзагал, Дашбалбар суманд ажиллах ажлын хэсгийг аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий ахлан бүрэлдэхүүнд аймгийн ОБГ-ын Гамшгаас хамгаалах улсын байцаагч Б.Цогтбаяр, ЭМГ-ын Эмнэлгийн тусламж үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн н.Энхтуяа, БСУГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн н.Ариунаа, УЦУОШГ-ын цаг уурын инженер Б.Туяа, ХХААГ-ын мэргэжилтэн Э.Пүрэвдорж нар тус суманд ажиллаж байна. Чойбалсан сумын хувьд энэ жил 3712 тн байгалийн хадлан бэлтгэсэн бөгөөд тус сумын нутаг 77 мянга гаруй мал өвөлжинө. Сумын удирдлагуудын зүгээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайн хангасан, төрийн байгууллагуудын халаалт, тогооны асуудал энэ жилийн хувьд сайн байгаа талаар мэдээлэл өглөө. Тус сумын нутаг 100% цасан бүрхүүлтэй цасны зузаан 14-22 см байна. Ажлын хэсгийн зүгээс тус суманд анхаарах асуудлын талаар чиглэл тус бүрээр мэдээлэл зөвлөмж өгч ажиллаж байна.
Мөн суманд ажиллах үеэр сумын Засаг даргын ажлыг хүлээлцүүлэв. Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Захирамжаар Чойбалсан сумын Засаг даргаар Цэрэндоржийн Ариунболдыг томилсон билээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих