Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ч амаа хамхиж ичээндээ орсон гэж болно. Гэхдээ үхэтлээ үхэр буугаа тавихгүйн үлгэрээр саяхан дэлхийн улсуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог Moodys байгууллагаас Монголын зээлжих зэрэглэлийг дахин нэг хувиар бууруулж Caa1 болгосонтой холбогдуулан мэдэгдэл хийсэн. Ингэхдээ Монголын эдийн засаг тийм ч дор ортлоо муудаагүй байгаа зээлжих зэрэглэл буураагүй гэсэн эсрэг хариулт өгч иргэдийн толгойг эргүүлсэн л төдий. Ер нь дэлхийн эдийн засаг болоод Монголын эдийн засгийг тодорхойлж нэг алхамын өмнө явах учиртай Монголбанк нэртэй нэрнээс цаашгүй байгууллага байсны хэрэг байгаа ч юм уу үгүй ч юм уу.
Өнгөрсөн нэг сарын хугацаанд ам.долларын хэлбэлзэл ёстой л монголын эдийн засгаар тоглосон. Зарим нэгэн эдийн засгийн судлаачид энэхүү ханшийн хөөрөгдөл хэн нэгний зохиомол хомсдол байсан гэж үзэж байгаа. Тэд зориудаар хомсдол үүсгэж 2550 орчмоор доллараа Монголбанк болон Монгол Улсад шахаад, буухаар нь 2450 орчмоор буцаагаад худалдан авдаг. Ингэснээр нэг өдрийн дотор 1 сая доллараас 100 сая төгрөг босгож байна. Хэн ингэж чадах уу? Мэдээж үүнд нөлөөлөх гурван хүчин зүйл л байгаа.
Энэ бүхний ард ноён ерөнхийлөгч Н.Баяртсайхан долларын ханшийн хөөрөгдөлийг үүсгэж ард түмнээрээ тоглоод байгаа юм биш биз гэх хардлага нуугдаад л байгаа юм. Тэгэхдээ замаа засаж өмнөх удирдлагуудын муучилж, Монголын эдийн засгийн хямрал, гаднаас орж ирэхгүй байгаа гэх долларын урсгал зэргийг нарийн тооцоолсон ч байж болно. Ер нь эцэст нь хэлэхэд долларын ханшийг барьж эдийн засгаа гартаа атгаж чадахгүй арилжааны хэдэн банкны утсан хүүхэлдэй болсон Монголбанк болоод ерөнхийлөгч хэмээн өөрийгөө тунхаглах дуртай Н.Баяртсайхан нарын хэрэг байна уу?
Эх сурвалж: Bolod.mn
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих