Дэлхийн оюутны аварга шалгаруулах сагсанбөмбөгийн 3х3 тэмцээний 1/8 шигшээ тоглолтонд Монголын баг, Австралийн шигшээ багтай лхагва гарагт буюу энэ сарын 23-ны орой тоглон 19:12 гэсэн оноогоор хожиж, шилдэг дөрөвт шалгарч ДОАШТ-ий мөнгөн медалийн төлөө тоглохоор боллоо.
БНХАУ-ын Шиамень хотноо болж буй Дэлхийн зэрэглэлийн энэ тэмцээнд шилдэг дөрөвт шалгарсан нь Монголын сагсанбөмбөгийн спортын түүхэнд хамгийн өндөр амжилт болж байна. Сагсанбөмбөгийн спорт өндөр хөгжсөн Австралийн багийг хожсон нь бас л анхны тохиолдол болж түүхэнд бичигдэх юм. Маргааш манай баг Ливан улсын шигшээ багтай мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө.
Монголын багийн бүрэлдэхүүнд Э. Дөлгөөн (Мон-Алтиус БТДС), А.Гансүх (Мон-Алтиус БТДС), Б.Батзолбоо (Мон-Алтиус БТДС), Г.Чинбат (Мон-Алтиус БТДС) нар багтжээ. Багийн ахлагчаар М.Өсөхбаяр (Мон-Алтиус БТДС захирал), Багийн ерөнхий дасгалжуулагчаар С.Тулга нар ажиллаж байна.
Д.Өлзий
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих