Тэрбээр 19-ний өдөр автомашин жолоодож байхдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэрэг үйлдэж цагдаагийн ажилтнуудад саатуулагдсан байна. Гэвч А нь Тэжон хотын цагдаагийн газрын түр саатуулах байранд хүргэгдэн очсон даруй автомашины зогсоол дээрээс цагдаагийн ажилтнуудын анхаарал сул байсныг далимдуулж, гартаа гавтайгаа зугатаасан байна.
Монгол залуу нь таксинд сууж Сөүл хотыг чиглэн явсан ба автомашин бүрийг шалгаж байсан шалгалтын цэг дөхөх үед, таксинаас мөнгөө төлөлгүй бууж зугатаасан байна.
Өөрөөр хэлбэл, цагдаагийн ажилтнууд Монгол залууг 2 дахь удаагаа алдсан бөгөөд түүнийг өнөөгийн байдлаар дөрөв дэхь хоногтоо эрэн сурвалжилж байгаа юм байна.
А нь Солонгос улсад хууль бусаар ажиллаж амьдардаг ба өнгөрсөн жилийн 11-р сард зам тээврийн осол гаргаж, Солонгос иргэнийг бэртээсэн хэрэг үйлджээ.
Тухайн үед хэргийн газар ажилласан Тэжон хотын цагдаагийн газрын ажилтнууд нь Монгол залуугийн биеийн байцаалтыг тодруулж, мэдүүлэг өгөх өдрийг мэдэгдэж гэрт нь буцаасан боловч, тэрээр өнөөг хүртэл мэдүүлэг өгөхөөс зайлсхийсээр байгаа юм.
Mglradio.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих