Түвдийн оюун санааны удирдагч, Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо дөрвөн өдрийн хугацаатай шашны айлчлал хийсэн юм.
Тэрбээр айлчлалынхаа төгсгөлд сэтгүүлчтэй уулзах үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад буй тэрбумтан Дональд Трамптай уулзахыг хүсч байна” гэж хэлсэн талаар "CNN” агентлаг мэдээллээ.
Тэрбээр "Би Трамптай уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Тэрбээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр илэн далангүй ярьж, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байна. Трамп тангарагаа өргөж, албан ёсоор Ерөнхийлөгч болсон өдөр би Вашингтон хотноо зочилж, түүнтэй уулзах болно” гэж хэлжээ.
Далай ламын дээрх мэдэгдэл БНХАУ-ын эрх баригчдын дургүйцлийг хүргэж болзошгүй талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Генг Шуанг "Далай лам олон жилийн турш эх орноосоо хол амьдарсан. Тэрбээр салан тусгаарлах ажил зохион байгуулж байна” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих