Төрийн хошой шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, анхны ардын зураач, ХХ зууны манлай зураач /1915-1979/
О.Цэвэгжав нь Баяндун сумын бага сургууль багш нарыг бэлтгэх сургууль
/1931/ төгссөн. Монголын реалист уран зургийн томоохон төлөөлөгч Уран
зургийн өндөр түвшинд бүтээлээ туурвиж байсны тод илрэл нь "Ардын журамт
цэрэг Нийслэл Хүрээнд” /1948/, "Гурван баатар” /1947/ зэрэг түүхэн
сэдэвт бүтээлүүд, "Өөрийн хөрөг” /1946/, "Ерөөлч Жигмэд” /1946/,
"Зураач” Д.Чойдог” /1948/, "Гавьяат хөгжимчин Жамбал”/1963/, зэрэг хөрөг
бүтээлүүдээс нь харагддаг. Европ уран зургийн аргыг Монголд
нэвтрүүлэхэд томоохон хувь нэмэр оруулжээ. Цэвэгжав аж байдлын сэдвээр
"Бухын мөргөлдөөн” /1953/, "Ууланд” /1953/, "Азаргын ноцолдоон” /1958/,
"Эмнэг сургагч” /1963/, зэрэг Монголчуудын зан заншил, эрдэнэт малаа
хайрлан өсгөх арга ухаан, эр зоригийг бахдан үзүүлсэн шилдэг бүтээл
олныг туурвисан, "Дайснаас буцаж ирсэн нь”, "Гурван баатар зургуудаараа
төрийн шагналуудыг /1945, 1947/ авчээ. Түүний хамгийн алдатай бүтээл нь
түүний 15 жил бодож туурвисан "Азарганы ноцолдоон” зураг юм. Урлагын
гавьяат зүтгэлтэн цолыг 1945, ардын зураач цолыг 1965 онд авчээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих