Энэ оны зургадугаар сард Дорнод аймагтай хил залгаа оршдог БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шинэ барга баруун хошууны төв Алтан-Эмээлээс Манжуур хотын чиглэлд Дашмаг тосгоны ойролцоох зам дээр осол гарч хоёр хүний амь нас эрсэдсэн билээ. Тус хэргийн шүүх хурал ӨМӨЗО-ны Шинэ Барга баруун хошуунд энэ сарын 22-нд болжээ.
Хэдийгээр шүүх хурал болсон ч хариу нь 10 хоногийн дараа гарахаар болсон байна. Уг хэргийн хохирогчоор Монгол Улсын иргэн Э-гийн ар гэрийнхэн очоод иржээ. Хэргийг нэг мөр шийдээгүйд тэд сэтгэл дундуур байгаа тухайгаа бидэнд ярьж байлаа. Энэ ослын улмаас Монгол Улсын нэг иргэн, БНХАУ-ын нэг иргэн нас барсан юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар манай монгол иргэд Истана машинтай явж байтал Хятадын дугаартай жип машин гэнэтхэн урсгал сөрж орж ирээд мөргөсөн аж. Монгол иргэдийг мөргөсөн Хятад жолооч нас барсан учир хэрэг хариуцах эзэнгүй болоод байгаа юм байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих