УИХ-аас Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулан жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдрийг Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон.
Энэ хүрээнд 11 дүгээр сарын 26-ны өдөр дараах арга хэмжээг зохион байгуулна.
- 09:00 Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа /Тусгаар тогтнолын талбайд/
- 09:30 Яам, агентлаг, аймгийн Засаг даргын шагнал гардуулах ёслолын ажиллагаа /аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд/
- 10:00 Төрийн албан хаагчийн Тангараг өргөх ёслолын ажиллагаа /аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд/
- 11:00 ЕБС-ийн төгсөх ангийн сурагчидтай хийх уулзалт, иргэний андгай өргөх ёслол, 108 уртын дууч хүүхдийн мэндчилгээ /аймгийн ХДТ-т/
1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах засаглалд шилжин үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн болон улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчилан баталгаажуулсан билээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20969
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих