БНМАУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР
В.Цэрэндорж нь Цагаан-Овоо сумын харъяат. 1927 оны 5 дугаар сараас эвлэлийн үүрийн дарга, хошуу тамгын газрын бичээч, аймгийн ҮЭ-ийн дарга, Хүнсний трестийн дарга, Хоршоодын холбооны дарга сум нэгдлийн дарга, сумын намын үүрийн нарийн бичгийн дарга зэрэг ажлыг үр бүтээлтэй хашиж иржээ .
Цагаан-Овоо сумын намын хорооны даргаар олон жил ажиллаж тус сумыг улсын хэмжээнд алдартай сум, нэгдэл болгоход хамт олон, хүнтэй ажиллах арга барилаараа нэрд гарсан намын ажилтан юм.
Цэрэндорж МАХН-ын XVI, МҮЭ-ийн VIII их хурлын төлөөлөгч, БНМАУ-ын АИХ-ын депутатын 3 удаа сонгогдож байжээ. Хөдөлмөр бүтээлийг төр засаг өндрөөр үнэлж төрийн дээд шагнал Сүхбаатарын одон, Алтангадас одонгоор шагнаж улмаар хөдөлмөрийн баатар цол хүртээжээ. Цэрэндорж нь манай улсын намын ажилтнуудаас хөдөлмөрийн баатар цол (1968) авсан анхны хүн юм. Хоёр дахь нь Юмжаагийн Цэдэнбал билээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2097
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих