Яруу найрагч /1949-2002/
МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, Нүүдэлчдийн олон улсын
хүрээлэнгийн "Эрдэнэийн очир” одонт яруу найрагч Данзангийн Нямсүрэн
1974 оноос Чулуунхороот сумын зүүн Эрээнцав өртөөнөө насан эцэс хүртлээ
суурьшин ажиллаж уран бүтээлээ туурвиж байв.
Тэрээ олноо "Эрээнцавын” эвдрээгүй найрагч Нямсүрэн хэмээн алдарших
хүртлээ өөрийн давтагдашгүй өнгө төрх бүхий гайхамшигт туурвилуудаа
бүтээж "Хаврын урсгал” /1984/, "Сэтгэлийн байгаль” /1991/, "Алгахан
талаасаа” /2002/ зэрэг яруу найргийн номуудаа бүтээсэн нь Монголын
орчин үеийн яруу найрагч өөрийн байр суурийг бий болгосон юм. Түүний
"Дөрвөн цаг”, "Амитаба”, "Есөнчимэг”, "Би эндээс явахгүй” , Гүсим” зэрэг
яруу найргийн туурвилууд нь хүний сэтгэлийн гоо сайхан, эх нутгаа
хайрлахын ухаан, мөнх бусын ертөнцийн таних агуу их тайтгарал дүүрэн
байдаг.
Нямсүрэнгийн бүтээлийг сонирхон судалж уран бүтээлийн их өвийг эх
орондоо болон гадаадад сурталчлах ажлын анд нөхөд нь болон яруу найрагч
Нямсүрэнгийн гэргий Хандмаагийн тэргүүлдэг "Нямсүрэн” сан үргэлжлүүлсээр
"Миний шүлгийн хүүхнүүд” /2004/, "Алтан хазаар өвс” /2006/ зэрэг
бүтээлүүдийг нь хэвлүүлэн уншигч олны хүртээл болгосон.
Мөн "Монголын уран зохиолын дээжис” 108 ботийг нэгэн дэвтрийг Д.Нямсүрэнгийн уран бүтээлд зориулжээ.
Эх орон минь дуу шиг сайхан
Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд бороо орох сайхан гэж эгшиглүүлэн дуулсан энэ яруу найрагч бол
Дорнод нутгийн зон олны дунд эрийн цээнд хүрч өсөж өндийсөн нэртэй уран
бүтээлч бөгөөд түүнд зориулсан "Дөрвөн цаг” нэрт шүлгийн чулуун хөшөө
Чойбаслан хотын цэцэрлэгт хүрээлэнд гэрэлтэн байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих