Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 92 жилийн ойг тохиолдуулан НИТХ-ын төлөөлөгч Х.Хатанбаатарыг Нийслэлийн дээд шагнал "Хангарьд” одонгоор шагналаа. Тэрээр АНУ-ын Лас Вегас хотод болсон олон улсын оюун ухааны 40 дэх удаагийн олимпод эх орноо төлөөлөн баг тамирчидтайгаа оролцож, 15 медаль хүртэн, багаараа тэргүүн байр эзэлсэн юм. Х.Хатанбаатар "Оюуны спортод оруулсан хувь нэмрийг минь үнэлж энэ хүндтэй шагналаар шагнаж байна гэж ойлгож байна. Энэ бол ганц миний хөдөлмөр биш, маш олон хүний чин сэтгэл, хичээл зүтгэлийн үр дүн юм. Ялангуяа тамирчдын маань амжилтын үндэс суурь болсон байгууллагын хамт олондоо, амжилтын эзэд тамирчиддаа, гэр бүлийнхэнд нь болон бидэнд үргэлж урам өгч байдаг монголчууддаа баярласнаа илэрхийлье” гэсэн юм. Мөн цаашид оюуны спортын тодорхой төрлүүдийг эх орондоо хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллана” гэлээ.
Эх сурвалж:Polit.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих