УИХ-ын
чуулганы өчигдрийн үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газраас өргөн
барьсан Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг
хэрэгжүүлэх тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн
Ц.Нямдорж Худалдаа хөгжлийн банктай холбоотой дахин нэг луйврыг
илчиллээ.
Тэрбээр энэ үеэр, "Энэ
Засгийн газрын хамгийн түрүүнд хийх зүйл бол улстөрийн өндөр албан
тушаалтнуудын ивээл дор явагддаг төрийн дотор бугшсан хулгайг таслан
зогсоох явдал. Ингэж байж цааш явах шаардлага байгаа. Энэ алга байна.
Хулгайгаагаа хэзээ зогсоох вэ.
Дөрвөн жил их захаа
алдсан хулгай монголд газар сайгүй явсан. Үүнийг таслан зогсоогоод, эрх
барьж байгаа хүмүүс хулгай хийдэг үүд хаалгыг хаах ажиллагааг хэзээ хийх
юм бэ. Худалдаа хөгжлийн банк 14 давхар байшин барьчихаад түүнийхээ
3200 кв.м талбайг 28 тэрбум төгрөгөөр Хөгжлийн банкинд зарчихсан байна.
14 давхар байшин барьсан мөнгөө 3000 м.кв талбай зарах байдлаар нөхөөд
авчихсан гэсэн үг.
Би энэ жил Хууль зүй
дотоод хэргийн их сургуулийн 40 мянган м.кв барилгыг олон жил ноцолдож
байж 35 тэрбум төгрөгөөр ашиглалтад оруулсан. Яг ижилхэн чанартай
байшин. Бараг энэ байшингаас чанарын хувьд хамаагүй сайн. Тэгэхэд 3000
м.кв талбайг 28 тэрбум төгрөгөөр худалдаж авсныг хүлээн зөвшөөрөөд
цаашаа яваад байх юм уу. Энэ хулгайгаа хэзээ зогсоох юм. Үүнийг л эхний
ээлжинд зогсоох хэрэгтэй.
Ер нь бол авдрынхаа
ёроолыг маажихаас өөр аргагүй байдалд орлоо шүү. Гадаад нөхцөл байдал
чинь сүүлийн дөрөв хоногт яаж өөрчлөгдөж байна. Ямар, ямар айлчлалууд
зогсож ямар нөхцөл байдал бий болов. Үүний хариуцлагыг Монголын төрд хэн
хүлээх юм. Зүгээр л хорлочихлоо. Энэ улсыг чинь гурван сая ард түмэнтэй
нь хордуулаад хаячихлаа” хэмээн ярьсан юм.
shuurhai.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20985
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих