Авлигын хэргийн улмаас Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хегийн нэр хүнд дөрвөн хувь болтол буурлаа гэж социологийн судалгааны Gallup Korea албаны эх сурвалжаас аван Reuters агентлаг өнөөдөр мэдээллээ.
Энэ судалгаагаар төрийнхөө тэргүүнийг дэмжиж байгаа гэсэн үзүүлэлт хамгийн доод хэмжээнд хүрсэн бол түүний үйл ажиллагаанд сэтгэл ханамжгүй байгаа хүмүүсийн хувь 93 хувьд хүрчээ.
Өмнөд Солонгосын прокурорын газар энэ сарын 20-нд Ерөнхийлөгчийг тойрсон дуулиан болох найз бүсгүй Чхве Сун Силийг мөрдөн шалгасан дүнгээ олон нийтэд зарласан юм. Мөн ерөнхийлөгчийн тамгын газрын хоёр ч өндөр албан тушаалтан албаны эрх мэдлээ хэтрүүлэн авлига авч байсныг илрүүлэн зарлаад байгаа.
Тэд тус улсын 50 гаруй компаниас хэдэн арван сая доллар авч Чхве Сун Силийн хянадаг санд оруулж байжээ. Өнгөрсөн долоо хоногоос прокурорын газар ерөнхийлөгчийг байцааж эхэлнэ гэсэн ч өмгөөлөгч нь "ерөнхийлөгчийг буруутгаж байгаа нь буруу” гэсэн юм. Энэ хүртэл Пак Кыг Хе байцаалтад очиход бэлэн гэж байсан юм.
Өмнөд Солонгосны хуулиар үүргээ гүйцэтгэж байгаа Ерөнхийлөгчийг эх орноосоо урвасан гэдгээс өөр зүйлээр буруутган эрүүгийн хэрэг үүсгэдэггүй юм байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20988
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих