Дорнодод олон хүн хордсон талаар тус аймгийн Засаг даргын тамгын газрын олон нийттэй харилцах мэргэжилтнээс тодруулахад "Албаныхан газар дээр нь ажиллаж байна. Урьдчилсан мэдээллээр компанийн ажилтан махны агуулахаас шилтэй үл мэдэх шингэн зүйл авч өрөөндөө тавьсныг орж ирсэн хүмүүс уусны улмаас хордсон. Одоогоор 21 хүнээс тавынх нь биеийн байдал хүндэвтэр байна. Тухайн шингэн зүйл юу болохыг тогтоохоор албаныхан ажиллаж байгаа. Энэ асуудлаар яг одоо шуурхай хэвлэлийн хурал хийх гэж байна” гэв.
Одоогоор иргэдийн тав нь аймгийнхаа эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хордлогын эмчилгээнд, хоёр нь хүлээн авахад, мөн тав нь гадуур эмчлүүлж байгаа аж. Цаашид хордсон иргэний тоо нэмэгдэж магадгүй хэмээн эх сурвалж хэллээ. Энэ асуудалд Эрүүл мэндийн яамны зүгээс өнөөдөр цахимаар шуурхай хурал хийж, нарийн мэргэжлийн эмч нарын багийг Дорнод аймагт яаралтай ажиллуулахаар томилсон байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих