Сар шинийн баяр ойртсон энэ өдрүүдэд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний ачаалал нэмэгдэх хандлагатай байдаг. Тэгвэл Авто тээврийн үндэсний төвөөс баярын өдрүүдээр үйлчлэх тээврийн хуваарь гаргажээ.
Шинийн нэгний өдөр Улаанбаатар-Дорнодын ирэх очих аль ч чиглэлд автобус явахгүй юм байна. Харин шинийн 2-н буюу 2-р сарын 1-ний бямба гарагт Улаанбаатараас Аж мянган компанийн дунд оврын 1 автобус ирэх бол 2-ны ням гарагт АЙСВН компанийн том оврын 2 автобус ирэх юм байна.
Дорнодоос Улаанбаатарын чиглэлд шинийн 2-нд нэг автобус, шинийн 3-нд өглөө, орой тус бүр нэг автобус гарах юм байна. Шинийн дөрвөн буюу 2-р сарын 3-аас эхлэн автобус жирийн хуваариар үйлчлэх ажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих