Улс тунхагласны 92 жилийн ойг тохиолдуулан Төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслолын арга хэмжээ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хурлын танхимд 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулагдлаа.
Тангараг өргөх ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, аймгийн ИХТ-ын төлөөлөгч, тэргүүлэгчид, хэлтсийн дарга нар болон тангараг өргөж байгаа албан хаагчдын байгууллагын удирдлагууд оролцов.
Монгол улсын иргэн Төрийн жинхэнэ албанд орохдоо Төрийн захиргааны албан хаагчийн тангарагийг Монгол улсын төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дугаар зарлигаар батлагдсан "Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу ёс төртэйгээр өргөдөг билээ. Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг баримтлах үүднээс төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж, төрийн албан тушаалд анх орсон иргэнийг 1 жил хүртэл туршилтын хугацааагаар томилон ажиллуулдаг.
Тус бүрийн албан тушаалд 1 жил хүртэлх туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж, цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллаж чадахаа нотлон харуулсан төрийн албан хаагчид Тангараг өргөв.
1.Гантөмөрийн Төмөрчулуун –аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн,
2.Цэндийн Мөнхтуяа –аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн,
3.Төмөртогоогийн Отгонсүх –аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн,
4.Дамдинсүрэнгийн Доржханд- Санхүүгийн хяналт, аудитын албаны Дотоод аудитор,
5.Батчулууны Эрдэнэбаяр –аймгийн БОАЖГ-ын Мэдээллийн төв, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн,
6.Бат-Очирын Наранжаргал –Улсын бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн
7.Чулуунбаатарын Гантөгс –аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга,
8.Сандагдоржийн Март – аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч,
9.Наранболдын Билгүүнзаяа –аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Стандарт, чанарын хяналтын улсын байцаагч,
10.Оюунбаатарын Гүнтамир –аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч,
11.Оюуны Төвшин –Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Орлого, шимтгэлийн байцаагч,
12.Ширзагдын Энхмаа –Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Сургалт, сурталчилгааны мэргэжилтэн,
13.Амартүвшингийн Батболд – Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Нэрийн дансны тооцоо, компьютерийн сүлжээний мэргэжилтэн,
14. Д.Баасанжав –Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын мэргэжилтэн.
Тангараг өргөсөн Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдад баяр хүргэж аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ "Төр түмэндээ тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болж Монгол улсаа тунхагласны 92 жилийн ойн баярын өмнөхөн Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдадаа аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, удирдлагуудынхаа өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэж, төрийн албаны шинэтгэлийн үйл явцад бодитой хувь нэмэр оруулж, төрийн албаны хүндтэй бөгөөд хариуцлагатай албандаа чин үнэнчээр зүтгэн ажиллахыг хүсэн ерөөлөө.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих