Ойрын жилүүдэд Монгол улсад бүтээн байгуулах томоохон ажлуудын нэг – Шинэ төмөр замыг өргөн, нарийн царигтай байх талаар маргалдсаар ирсэн. Тэгвэл энэ асуудал тун удахгүй эцэс болох нь ээ. Засгийн газраас төмөр замын царигийг өргөн, нарийн хоёулангаар нь барих тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан байна.
Энэ төслөөр бол экспортын гол нэрийн бүтээгдэхүүнээ өмнөд хөрш рүү гаргадаг урсгал нарийн царигтай баригдах аж. БНХАУ нь төмөр замын нарийн царигтай улс. Иймээс нарийн царигтай замыг Тавантолгойгоос Гашуун сухайт, Сайншандаас Замын-Үүд, Хөөтөөс Бичигт хүртэл барихаар болжээ.
Харин манай аймгийн нутгийг чиглэсэн Хөөт-Чойбалсан-Нөмрөгийн чиглэл болон Тавантолгойгоос Сайншанд, Эрдэнэт-могойн голын төмөр замууд өргөн царигтай баригдах нь.
УИХ энэхүү тогтоолын төслийг ирэх долоо хоногоос хэлэлцэж эхлэх бөгөөд эцэслэн шийдвэрлэснээр замын ажлын төлөвлөгөө батлагдах юм байна. Шийдвэр хурдан гарснаар эхний ээлжийн замууд хоёр жилийн хугацаанд баригдаж, ашиглалтад орох боломжтой гэдгийг ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр хэлж байна.
Дашрамд дуулгахад Монгол Улс төмөр замын гурван боомттой. Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Гашуун сухайт, Бичигт, Нөмрөг, Шивээ хүрэн зэрэг боомтууд нэмэгдэх юм.
А.Хэрлэн/Dornod.NET

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих