Бүсгүй хүн гоо үзэсгэлэнтэйн дээр сайхан ааль, уран ухаанаараа бусдын хайрыг татдаг гэдэг. Тэгвэл "Дүнжингарав”-ын эзэн хатагтай Л.Чимгээ гэх бүсгүй нүдэнд дулаахан төрх, гоо үзэсгэлэнгээрээ хэзээнээс бусдын хайр, анхаарлыг татаж ирсэний зэрэгцээ эелдэг зан, зөөлөн араншин, гэрэлтсэн инээмсэглэлээрээ үргэлж илүүд байх аж.
"Мон-Уран”-ы гэх тодотголтой Б.Наранхүү гишүүний гэргий тэрбээр хоёр хүүхдийн ээж, мөн өдгөө "Дүнжингарав” худалдааны төвөө чадварлагаараа удирдаж яваа бизнес бүсгүй.
Худалдааны төвийн нээлтээ нижгэр хийж байсан тэрбээр 1008 ламаар ном хуруулан тү¬рээслэгчдэдээ ашиг орлогыг нь нэмэгдүүлэх хишиг буяны даллага авахуулж байсан нь саяхан. Л.Чимгээ хэзээд даруухан зан, эелэг сайхан ааш ариншингаараа бусдын хайрыг татаж, хайлуулж ирсэн нь энэ мэт олны төлөө санаа тавих үйлдлээс нь харагдана. Нөхрөө ч амжилтад хүргэж чадсан түүний ур ухаанаас залуу бүсгүйчүүд маань суралцах гэж хичээдэг гэж сонсогдсон, үнэний ортой л аж.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих