ШУА-ийн доктор, профессор С.Чулууныг "Академич Б.Ширэндэвийн нэрэмжит шагнал”-аар шагнасныг БСШУС-ын Сайд Ж.Батсуурь 11 дүгээр сарын 25-ны өдөр гардуулан өглөө.
Тус шагналыг 3 жилд нэг удаа олгодог бөгөөд С.Чулууны шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжил, эрдэм шинжилгээний байгууллагын менежментийг боловсронгуй болгох, шинэ салбар судлалыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн ийнхүү шангажээ.
Доктор, профессор С.Чулуун нь Чин улсын үеийн Монголын түүхээр
мэргэшсэн, Монголын угсаатны түүх, ХХ зууны улс төрийн түүхийн чиглэлээр
эрдэм судлалын ажил хийдэг тэргүүний залуу эрдэмтэн юм. Тэрээр Монголын
түүхийн судалгаа, сургалт, сурвалж судлалын холбогдолтой 50 гаруй нэгэн
сэдэвт ном, хамтын зохиол, сурах бичиг, судалгааны хэрэглэгдэхүүн,
илтгэл, өгүүлэл, шүүмж бичиж туурвиж, эрдэм шинжилгээний болон орон
нутаг судлалын чиглэлийн хэд хэдэн бүтээлийн ерөнхий редактораар
ажиллажээ. Мөн тэрээр эдгээр судалгаанаас гадна монголын болон Япон,
Солонгос, Англи, Орос, Швед зэрэг орны эрдэмтэдтэй хамтран монголын
түүх-соёлын талаарх олон судалгааны төсөлд оролцсон байна. Сүүлийн 10
гаруй жил монголын соёл-түүхийн талаар гадаадын эрдэмтэдтэй хамтарсан
төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, монголын талын ахлагч, эрдэм шинжилгээний
ажилтнаар ажиллаж байв.
Тэрээр 2010 оноос хойш ШУА-ийн Түүх,
археологийн хүрээлэнгийн захирал, 2016 оны 8 дугаар сараас эхлэн Олон
улсын монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус
сонгогдон ажиллаж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих