Тулуйн хүү Хубилай энэ эзэнт гүрнийг өргөжүүлэн, газар нутгийг нь улам тэлж, бадраасан нь түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
Хүн төрөлхтний түүхэнд дэлхий дахинаа алдаршин үлдсэн түүхийн дурсгалт хэдхэн агуу байгууламж байдгийн нэг нь хятадын их цагаан хэрэм юм.
Энэхүү агуу байгууламжийг чухамдаа ямар шалтгаанаар барьж байгуулсныг сөхөн сийрүүлбээс өөр гаргалгаа ч гарах тал бий. Энэ тухай "BBC” агентлагийн цахим хуудаснаа томоохон нийтлэл гаргасан байна. Үүнийг эх хэл дээрээ сийрүүлэн уншигч танд хүргэе.
Олон зууны түүхийн тоосонд дарагдсан ч өнөө хэр хүч нөлөөгөө алдалгүй дэлхий дахинд дуурсагдсаар байгаа Монголын эзэнт гүрнийг байгуулсан Чингис хааны удам Хубилай хааны тухай түүхийн сурвалжит олон бичээс байдгаас сөхөн тэмдэглэж байна.
Дэлхийн талыг эзэлж нэгэн туурган дор тогтоон барьж байсан XIII зууны зэрлэг хэмээх тодотголтой үлдсэн Монголын эзэнт гүрний тухай мэдэхгүй хүн цөөхөн биз ээ.
Тал нутгаас урган гарч дэлхийг байлдан дагуулж чадсан үндэстэн одоог хэр нь оршин тогтносоор байгаа.
Тэртээ 1227 онд Чингис хаан насан эцэслэсэн. Түүнээс өмнө тэрээр номхон далайгаас европ хүртэл өргөн уудам газар нутгийг эзлэн өөрийн хүүхдүүддээ эзэмшил болгон хуваан өгсөн байдаг.
Түүнээс хойш Тулуйн хүү Хубилай энэ эзэнт гүрнийг өргөжүүлэн, газар нутгийг нь улам тэлж, бадраасан нь түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
Хубилай хаан төрийн эрхийг барих болсноор өвөг эцэг Чингис хаан, Өгөдэй хааны гүйцээж амжаагүй их хэргийг дуусгахаар сэтгэл шулуудан Хятадын Сүн улсыг дайлаар морджээ.
Улмаар агуу тулалдаануудын дараа Сүн улсыг сөхрүүлэн улсынхаа нийслэлийг байгуулан Бээжин хэмээн нэрлэж байлаа.
Хятадын Сүн улс тэр үед аль хэдийнэ бүрэлдэн тогтоод нэгэн мянган жилийг үдсэн их гүрэн байсан юм. Сүн улс Хубилай хааныг яагаад өөртөө татав. Энэ асуулт түүхчдийн сонирхлыг өдгөөг хүртэл татсаар ирсэн.
Ромын хүчирхэг эзэнт гүрэн хэдэн зууны турш эрхшээлдээ оруулж чадаагүй дэлхийн талыг монголчууд нэгэн жарны дотор эзлэн, улмаар бүхэл бүтэн мянган жил оршсоор ирсэн Сүн улсыг эзлэн түрэмгийлсэн нь санаанд оромгүй хувьсал байсан хэмээн "Хубилай Хаан” номын зохиолч Жон Мен номдоо дурдсан байдаг.
Харин Хонконгийн их сургуулийн түүхч Шун Зоу монголчуудын талаар "Хятад үндэстэн бол өөрийн соёл иргэншлийг бий болгосон. Хятадын түүхтэй дэлхийн соёл иргэншлийн түүх нягт холбоотой. Энэ түүхийг зэрлэгүүдийн түүхээс ч харж болно. Зэрлэгүүд бол хүн, гэхдээ хятад хүмүүс биш, тэд хүн хэдий ч маш балмад цус нь буцламтгай зэрлэгүүд” хэмээн нэгэн номдоо бурангуйгаар тэмдэглэсэн байдаг.
tolgoilogch.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих