Гайхамшигтай сайхан байна гэдэг нь
Гайхаш төрүүлснийг ч хэлэхгүй ээ
Гайхал-тай санагдсаныг ч хэлэхгүй
Гайхамшигтай сайхан гэдэг нь
Гарцаагүй үнэн бөгөөд энгийнийг л хэлнэ
Бусдаас онцгойг ч хэлдэггүй
Содон бүгдийг ч хэлдэггүй
Урьд нь байгаагүйг ч хэлдэггүй
ГАЙХАМШИГТАЙ САЙХАН ГЭДЭГ НЬ
ГАЛ ДӨЛТЭЙ ӨВГӨДИЙН ТҮҮХИЙГ ГАЗАРТ УНАГАЛГҮЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХИЙГ ХЭЛНЭ
ГАЗАР НУТАГ ХӨРС ШОРООГОО ГАНГАН БИЕ ШИГЭЭ ТОРДОН ХАЙРЛАХЫГ ХЭЛНЭ
Гайхамшигтай гэдэг нь
Энгийн даруу байхыг хэлнэ
Эгнэшгүй Тэнгэрээ дээдлэхийг хэлнэ
Эцэг өвгөдөө хүндлэхийг хэлнэ
Эх нутгаа хайрлахыг хэлнэ
Эзэн биеэ төлөвшүүлэхийг хэлнэ
2016.11.25.16:45 Сод мэргэн Уранбилэгт сэцэн хатан
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21039
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих