ЯАГААД МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР НЭГДЭХ ЁСТОЙ ГЭЖ?
Аливаа улс, үндэстэн оюун санааны тусгаар тогтнолоо хадгалахын тулд үндэсний үзэл санаа, өөрийн гэсэн шүтлэгээ хамгийн түрүүнд хамгаалдаг.
Монголчуудын ямар ч цаг үед шүтсээр байсан зүйл бол Мөнхтэнгэр. Буддын шашин ч үүнийг бүдгэрүүлж чадаагүй харин ч Буддын шашныг Монголчууд хөгжүүлсэн. Тийм учир Мөнх тэнгэрээ шүтлээ гэхэд Буддын шашинтанд харшлахгүй.
Бөөгийн шашин мөн л Мөнхтэнгэр шүтлэгтэй хамгийн ойр.
Тэнгэризм буюу тэнгэр шүтлэгтэй бусад орны номлол төдийгүй аль ч шашныг үгүйсгэдэггүй. Харин ч оройн дээдэд нь Мөнхтэнгэр оршин байдаг. Учир нь ертөнцийн жам ёс, үнэнийг тунхагладаг болохоор. Тиймээс л дэлхийг эзэлсэн их гүрний шүтлэг байсан юм. Мухар сүсэг, үзэл суртлаас ангид цорын ганц шинжлэх ухаанч шашин. Шашин гэхээс илүү жам ёсны сургааль.
Өнөөдөр юу юунаас илүү бидэнд үзэл санаагаараа нэгдэх цаг үе ирлээ. Хувь хувиа бодож, харийн үзэл суртал, шашин шүтлэг рүү хошуурах цаг биш. Өвөг дээдсээсээ таслагдаж, үр удмаа мөхөөх ёсгүй ард түмэн. Бүх юм эрчим долгион гэдэг. Оюун санааны эрчим долгион, итгэл бишрэл бүхнээ бусдад бэлэглэх биш, өвөг дээдэс Мөнхтэнгэртээ хуримтлуулж, буяныг нь арвижуулж, үр удамдаа өвлүүлж, Монголоороо дэлхийд гайхуулах ёстой биш үү. Дэлхийг эзэлж, 5, 6 их гүрнийг байгуулсан Монгол шиг хүчирхэг ард түмэн дэлхийд хаана ч байхгүй. Тийм ард түмний сүнс сүлд хамгийн хүчирхэг, тэнгэртээ хаан нь байж таараа.
Их Эзэн Чингис хаанаас Та яаж дэлхийг эзлэв ээ, юу танд туслав аа гэж асуухад дээшээ зааж "Мөнх тэнгэр” гэж л хариулсан гэдэг. Тийм ч учир том шийдвэр гаргахын өөрөө тэнгэрт өчил өргөж, хариуг авдаг байсан тухай Монголын нууц товчоонд олонтоо бичсэн байдаг.
Мөнх тэнгэр шүтлэг бол Монголчууд бидний өвөг дээдсийн шүтлэг тул бөөгийн ч Бурханы шашин ч түүнд агуулагдсан байдаг.
Хүннү гүрний Модун шаньюү, Хүн гүрний Атилла хаан, Их эзэн Чингис хаан гээд дэлхийн түүхэнд 800 жилийн давтамжтайгаар Мөнх тэнгэрийн элч болсон Монголчууд дэлхийг төвхнүүлж ирсэн байдаг. Үүнийг баталж их зөнч Ванга дэлхийн түүх тэнгэрт нэг гараар бичигддэг юм гэж хэлсэн байдаг.
Их Эзэн Чингис хаан "Монголчууд эмээлээ элгэндээ авахын цагт би эргэж ирнэ. Хөх тэнгэрээ битгий мартаарай, Хөх толбоо битгий гээгээрэй.” гэж захиж үлдээснийг санацгаая.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21040
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих