ДОРНОД АЙМГИЙН НУТГААР: Энэ сарын агаарын температурын дундаж нь нутгийнөмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн буюу уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар хүйтэн байх төлөвтэй (1 дүгээр зураг).
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтний эрч суларч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25градус, өдөртөө 10-15градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларна. Харин хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.
Энэ сард нутгийн төв болон хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй (2 дугаар зураг).
Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар, дунд үеэр нь нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна.
Салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 14-16м/с, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20 м\с хүрч ширүүсэх төлөвтэй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих