Нийгмийн эрүүл мэндийн төвөөс Дэлхийн Зөн Баянхонгор ОНХХ-1,2-н санхүүгийн дэмжлэгтэйгээр "Олон нийтэд түшиглэсэн нялхас бага насны хүүхдийн хооллолт” сэдэвт сургалтыг 2016 оны 11 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд сум, өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч, вакцинаторуудыг оролцуулан зохион байгууллаа. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төвөөс сургалтад ашиглах ном, зөвлөгөө өгөх карт, гарын авлага ирүүллээ.
Сургалтыг орон нутгийн сургагч багш С.Батцэцэг, Ц.Алтантуяа нар хийж, эрүүл мэндийн анхан шатны байгууллагын эмч, мэргэжилтэн нарыг бага насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүдийн хоол тэжээлийн байдалд зөв үнэлгээ, дүгнэлт, зөвлөгөө өгөх ур чадварт сургаж, чадавхжууллаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21085
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих