Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат "Таван хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг Дорнод аймагт 3 хоног ажиллаад ирлээ. Бид яаралтай арга хэмжээ авч, эрүүл мэндийн салбарын зөвлөх эмч, хор судлалын мэргэжилтнүүдээ явуулсны дүнд тодорхой цаг хугацаанд эрт илрүүлж, оношилж, бусад иргэдийг үзлэгт хамруулж чадсан гэж ойлгож байгаа. Олон жилийн өмнө Багануур дүүрэгт ийм хордлогын асуудалтай тулгарч байсан. Цаашид Эрүүл мэндийн яамнаас арга хэмжээ авч, яаралтай тохиолдол үүсэхэд туслах багийг бэлэн байлгах, тухайн газарт эмчлэх, оношлох багаж төхөөрөмж байрлуулах асуудлаар Улсын онцгой комисст асуудал тавьсан байгаа талаар хэллээ.
-"Одоогоор 17 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна. Техникийн спиртийн холимог, метилийн спиртийн хольцтой шингэний хордлогод орсон. 17 хүний тав нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бол бусад нь ерөнхий эмчилгээ хийлгэж байгаа юм. Монгол Улсын стандарт заагдсан хордлого тайлах ерөнхий эмчилгээ, спиртийн хордлого тайлах, цус цэвэршүүлэх зэрэг давхардсан тоогоор 14 удаа энэ төрлийн эмчилгээ хийсэн. Хордсон иргэдийн биеийн байдал тогтвортой, сайжрах төлөвтэй байна.
ЭМЯ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих