2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14:00 цагт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нутгийн удирдлага, өргөдөл гомдол, хяналт үнэлгээний Бодлогын хороо хуралдав. Хуралдаанд тус Бодлогын хорооны дарга С.Дэлгэр, гишүүн Ш.Ёл, Н.Алтаншагай, Төлөөлөгч Тэргүүлэгч Б.Тэгшжаргал, Төлөөлөгч Б.Оюунбилэг нар оролцов. Хуралдаанаар Бодлогын хороодын ажиллах журам, аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төсөлд санал оруулав. Мөн Дорнод аймгийн хэмжээнд 2016 оны байдлаар иргэдийн амиа хорлолт, хүнсний гаралтай бүтээгдэхүүн, стандартын бус спиртэнд олноороо хордож амь нас, эрүүл мэндээрээ хохирсон явдал нэг бус удаа гарч, иргэдийн дунд зарим ам дамжсан яриа, аймшиг болгоомжлол үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан үнэн зөв мэдээллийг иргэдэд хүргэх зорилгоор аймгийн Цагдаагийн газар, Хилийн мэргэжлийн хяналтын газар, Хууль зүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар зэрэг төрийн байгууллагуудын эрх бүхий албан тушаалтан нар болон Зөв боломж, Шинь шинь -ХХК-ийн төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулав.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21108
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих