Халхгол сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 04-р сарын 07-ны 11 тоот
тогтоолоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,
үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд хяналт тавих "Хяналт үнэлгээний
олон нийтийн зөвлөл” 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдлаа.
Тус зөвлөл нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ
худалдан авах тухай МУ-ын хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд
бараа ажил үйлчилгээ худалдан авахтай холбогдуулан гаргасан дүрэм,
журам зэргийг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах
2. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбогдон гаргасан иргэний гомдлыг хянах
3. Худалдан авах ажиллагааны албанаас олон нийтэд мэдээлсэн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлантай танилцах
4. МУ-ын бусад хууль тогтоомжийн хүрээнд бараа ажил үйлчилгээ худалдан
авахтай холбогдон гаргасан хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох
талаар санал боловсруулах
5. Тендер шалгаруулалттай холбогдон гаргасан гомдолтой холбоотой тайлан,
мэдээлэл, шаардлагатай бусад бичиг баримтыг холбогдох байгууллагуудаас
гаргуулан авах
6. ХҮОН-ийн тайланг ЗДТГ, ИТХ-д мэдүүлж, холбогдох шийдвэр, залруулга,
арга хэмжээг ИТХ-аар гаргуулах зэрэг эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулна
Үйл ажиллагааны чиглэлийн дагуу "Хяналт үнэлгээний олон нийтийн
зөвлөл” нь анхдугаар хурлаа хийж, ХҮОНЗ-ийн ажиллах журмын дагуу 2014
онд хийх ажлаа төлөвлөн ярилцлаа.
Тус суманд 2013 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 525017,5
мян төгрөгийн ажил хийгдэхээс 63000 мян төгрөгийн ажил тендерийн санал
аваагүйгээс хийгдээгүй, төсвийн тодотголоор энэ оны хийх ажилд нэмэгдэж
төлөвлөгдсөн байна
ОНХС-ийн хөрөнгөөр 2014 онд 601206,3 мян төгрөгийн хөрөнгөөр нийт 10 ажил хийгдэхээр төсөвлөгджээ
Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажил үйлчилгээ нь
чанар, стандартын дагуу хийгдэж байгаа эсэхэд иргэд та бүхэн бидэнтэй
хамтран хяналт тавьж, санал бодлоо хуваалцан ажиллаж, орон нутагтаа
иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ажил үйлчилгээ хийлгэхэд анхааран
ажиллана гэдагт найдаж байна . Та бүхний санал гомдлын мөрөөр бид
тууштай ажиллах болно
ХАЛХГОЛ СУМЫН ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭНИЙ
ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих