Энэ хүн бол Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул Ц.Батжил. Юнител групп-д 7 жил ажиллаж байгаа.
Юнител группийн нийт мянга гаруй ажилтны ажлаа хийх нөхцөл бололцоог нь хангаж ажилладаг манай дотоод тусгай хүчний ахлагч. Өглөө болгон ажилдаа 8:20-8:40 хооронд ирээд аягандаа кофегоо хийгээд л, хар чихэвчээ чихэндээ хийгээд ажилдаа ордог. "Оройноос өглөө сэргэлэн байдаг болохоор ажилдаа өглөө эрт ирэх сайхан” гэж инээмсэглэн хэлнэ.

Ингээд ажлын өглөөний ярилцлагаар бид угтлаа.
Ажиллах хугацаандаа 2 ихэр охинтой болсон. Одоо 4 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлтэйгээ амьдарч байна. Өмнө нь яаж амьдрах билээ, юу хийвэл зүгээр вэ гэж боддог байсан бол одоо бол санаа зовох зүйлгүй ажилдаа л анхаарлаа хандуулж амьдрах болсон. Энэ бол компанидаа ажиллаад надад гарсан хамгийн том өөрчлөлт.
Хүн заавал дарга менежер болоод хүн удирдаж байж л сайн сайхан амьдарна гэж би боддоггүй. Хэрэв тэгэх юм бол хэн хийж, бүтээж, гүйцэтгэх юм. Тэр гүйцэтгэх ажлыг нь маш сайн хийдэг САЙН ИНЖЕНЕР байхыг хүсдэг. Би анх ажилд орох ярилцлага дээрээ л ингэж хэлж байлаа. Одоо ч гэсэн ингэж боддог шүү. Амьдрал дээр ч ажил дээр ч ер нь хандлага л зөв бол та нарыг аваад явна.
Анх намайг ажилд орж байхад манай компани 600 гаран хэрэглэгчидтэй 9 салбартай байлаа. Одоо бол САЯ гаруй хэрэглэгчтэй 80 гаруй салбартай хүн бүрийн мэддэг брэнд компани болсон байна. Монгол хүмүүс өөрсдөө бүтээж, хөгжүүлж, ТҮРҮҮЛЖ АЛХАЖ байгаагаар би үнэхээр их бахархдаг.
Бидний нэг гэр бүл танд ажлын амжилт хүсье.

Та бол ногоон гэр бүлийн маань хүндэт гишүүн
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21132
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих