Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо Чээж тоолол Соробан сампингийн
Олон улсын 21 дэх удаагийн тэмцээн саяхан амжилттай зохиогдсон. Энэ
удаагийн тэмцээнд 67 улс орны хүүхдүүд оюун ухаанаараа өрсөлдөж манай
улсаас оролцсон багш, сурагчид 29 алт, мөнгөн цом хүртжээ. Тэмцээнд
Дорнод аймгаа төлөөлөн оролцсон Ө.Ану, Б.Цолмонсүрэн нар мөнгөн цомын
эзэд болсон юм. Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өнөөдөр тэмцээнд
амжилттай оролцсон сурагч Ө.Ану, Б.Цолмонсүрэн тэмцээнд бэлтгэсэн багш
Э.Энхмаа нарыг хүлээн авч уулзаж баяр хүргэлээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21137
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих