Хэрлэн сумын 3-р багийн ажлын албанаас зохион байгуулсан Нээлттэй хаалганы өдөрлөгийн үйл ажиллагаанд оролцон иргэдэд НӨАТУСистемийн талаар болон Ebarimt.mn сайтад хялбар аргаар бүртгүүлэх талаар зөвлөн туслаж эцсийн хэрэглэгчийн гарын авлагаар ханган ажиллаа Ebarimt.mn сайтад 5 иргэнийг шинээр бүртгэн 26 иргэнд орон сууц болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдах бүрдүүлэх материалын тухай асуултанд зөвлөн туслаж 8 иргэнд 0,7 га өмчлөлийн газрын татвар дансны мэдээлийг өгч ажилласан байна
Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой Тайлан хүлээн авахад нийтлэг гарч буй хүндрэлтэй асуудлууд сэдвээр Төсвийн байгууллагын нягтлан бодогч нарт мөн Газрын албатай хамтран сумдын газрын даамлууд болон газрын мэргэжилтнүүдэд газрын төлбөрийн тухай ногдлын барагдуулалтын талаар сургалт зохион байгууллаа. Сургалтанд нийт 72 албан хаагчид оролцсон байна.
Цагдаагийн газраас зохион байгуулж байгаа ЗЭВСЭГ-2016 нэгдсэн арга хэмжээний хүрээнд хамтран ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байна. Уг арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Цагдаагийн газрын буу хариуцсан Ахмад М.Энхболд ТОТасгийн ахлах байцаагч С.Наранбаатар 10 багын цагдаагийн албан хаагч татварын улсын байцаагчид ажил хэргийн уулзалт сургалт зохион байгуулж бууны бүртгэл судалгааг цэгцлэх ,ногдлыг барагдуулах чиглэлээр багуудад хамтран ажиллаж галт зэвсэг эзэмшигч 20 иргэний бүртгэл цэгцлэн 2 галт зэвсгийн ногдлыг барагдуулж ажиллсан байна.
Гэрэлсэтгэмж ОНӨҮГазрын ажилтан албан хаагч нар, Шунхлай ШТСтанцын ажилчдад татварын хууль тогтоомж болон,ХХОАТ тухай хууль,НӨАТУСистемийн талаар сургалтыг зохион байгуулж хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдахад бүрдүүлэх материал, Ebarimt.mn сайтад хэрхэн бүртгүүлэх зааварчилгаа гарын авлагыг тараан ажиллаа. Сургалтанд нийт 47 иргэд хамрагдсан байна
НӨАТатварын хуулийн дагуу суутган төлөгчөөр анх бүртгэгдсэн Аж ахуйн нэгжүүдийн захирал нягтлан бодогч нарт татварын хууль тогтоомж ,цахим тайлангийн систем, НӨАТ-н хуулийн талаар сургалт зохион байгуулж цахим системээр тайлан хэрхэн илгээх заавар зөвлөгөөг өгч ажиллаа.
Татварын албаны dornod.mta.mn сайт болон албаны dornod tax facebook хуудсанд НӨАТ-н тайлангийн хугацаа болон тайлангаа үнэн зөв тайлагнан ирүүлэх талаар,НӨАТ-ын хууль, Цахим төлбөрийн тухай мэдээллийг цаг тухай бүр байршуулж ажиллаа. НӨАТУСистем сугалааны 17 дахь тохирлоор хэрлэн сумын 2-р багийн иргэн З.Алтанзагас 4000000 төгрөгийн азтан болсон байна
Хэлтсийн нээлттэй утас-70583288 дугаарт давхардсан тоогоор 285 иргэнд ТТХТасгийн ТУБ нар 212 иргэнд биечлэн зөвлөгөө туслалцаа үзүүлсэн байна.
ДОРНОД АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих