Дорнод аймгийн Баяндун сумын Яргай багийн Иргэдийн нийтийн хурал болж өндөрлөлөө. Хуралд сумын ИТХ-ын дарга Б.Баатарцогт, засаг дарга Х.Хүрэлчулуун, засаг даргын орлогч Л.Батчулуун, МЭҮТ-ийн мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ нар оролцлоо. Хурлаар багийн ИНХ-ын дарга болон тэргүүлэгчид, засаг даргыг сонгох асуудлуудыг хэлэлцэж ИНХ-ын даргаар М.Мөнхзориг, багийн Засаг даргаар Б.Жадамба, тэргүүлэгчдээр Д.Батцэцэг, Б.Баярмаа, Б.Баяржаргал, Т.Пүрэвсүрэн нар сонгогдон ажиллахаар боллоо
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21159
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих