Ардчилсан Нам арванхоёрдугаар сарын 6-нд болох Их хурлаараа даргаа сонгоно. УИХ-ын гишүүд, намын лидерүүдээс өрсөлдөх хүсэлтэй хэд хэдэн хүн байгаагийн дотор Ж.Батзандан гишүүний АН-ын даргын төлөөх амбиц хүчтэй илэрч байна.
Тэрээр "Би АН-ын дарга болвол Р.Амаржаргалыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлнэ” хэмээн мэдээлсэн. Ил мэдээлэл үүгээр хязгаарлагдах төдий боловч намын дарга болох гэсэн цаад шалтгааныг олон хувилбараар ярьж байна.
Ж.Батзандан иргэний хөдөлгөөн гэж "тэмцэж” байхдаа уул уурхайн томоохон төслүүдийг шантаачилж мөнгө авдаг байсан гэх шум бий. Үнэхээр ч намтарыг нь харвал нэг ТҮЦ ч ажиллуулж үзээгүй хүн яаж 1,4 тэрбумын хөрөнгөтэй болох билээ. Энэ шантаажчин зан нь Их хурлын гишүүн болоод ч тавигдсангүй. Мега төсөл, төрийн өмчит компаниуд гээд мөнгө хийх боломжтой асуудал болгон руу шургадаг, аман тохиролцоо хийхийг санал болгодог гэх мэт хардлага улстөрчдийн дунд нэлээд газар авсан байдаг.
Гэтэл түүний хоолойд хутга тулгах шахсан өөр нэг асуудал бол банкуудаас авсан 1 тэрбум гаруй төгрөгийн зээл юм. Энэ тухайгаа АТГ-д өгдөг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан хэрнээ сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн асуултад "5 сая төгрөгийн цалингийн зээл л хүссэн” гэж булзсан. Тэр их хэмжээний зээлийг ямар зориулалтаар авсан байх вэ. Магадгүй УИХ-ын сонгуульд ялахын тулд цацаж орхисныг үгүйсгэхгүй.
Харин одоо Ж.Батзандан АН-ын дарга болсноор эрх мэдлийг булааж, намын нэрийн өмнөөс хувийн асуудлаа шийдвэрлэх, сурсан арга барилаараа шантааж хийх өргөн боломжтой болно гэсэн үг. Тиймээс түүнийг намын дарга болгож хэрхэвч болохгүй гэх сануулга гишүүд дэмжигчдийн амнаас ам дамжин түгэж байна.
Эх сурвалж: Зууны мэдээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих