УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас ямар зорилгоор ирснийг тодруулбал "Би өөрийгөө Ардчилсан намыг төлөөлөх бүрэн эрхтэй гэж бодож байгаа. Ардчилсан намын гишүүний хувьд ч, УИХ-ын гишүүний хувьд, хамтран ажилласан журмын нөхрийн хувьд ч тэр энэ хүний асуудлыг тодорхой болгох зайлшгүй шаардлагатай гэж харж байгаа.
Тиймээс АТГ дээр ирж байцаагчтай нь уулзаж Н.Алтанхуягийг ямар үндэслэлээ шалгах гэж буйг мэдэх хүсэлт тавьсан ч харамсалтай нь хүсэлтийг хүлээж авсангүй. Энэ ганцхан нэг хүний асуудал биш юм. Ардчилсан нам өөрийн гишүүнийг өмгөөлөх ёстой. Тэр байр суурин дээрээ би асуудлыг тодруулах үүрэгтэй, ийм эрхтэй ч гэж бодож ирсэн юм” гэлээ.
Дашрамд өгүүлэхэд Н.Алтанхуягийг хорьж шалгах магадлал ихтэй байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж байна.
24tsag.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих