Царцаахайн мөнгөн царгиа
Салхины алтан сэрчигнээтэй нийлээд
Цам харайх тогорууны бүжгэнд
Хүн байтугай хулгана хүртэл автаад
Нуурын дээрээс манан халамцан хөөрөхөд
Нугас ангир дуугараад
Нуугин шуугих нарсан ойн гоо үзэсгэлэн
Нүдийг минь нээмүй
Дэнж нугыг дамжин
Багваахай цэцгийн тоос манараад
Дэлүүн Болдогоос наашаа
Эрвээхийн сүрэг солонго татуулан жуулчилаад
Далий ягаан цэцэгсийн дунд мансуурахад
Уушиг цээж цэлмээд
Тэнхлэг горхины тунгалаг хүйтэн ус
Цагаан шүдийг хага ташаад
Тэргэл саран гурван нуурын мандалд
Гурав хувилаад
Нүдийг минь нээмүй
Моносон төгөл өврөө нээхэд
Цалин цагаан биенээс нь сайхан үнэр түгээд
Морьтой хүн Балжийн голоос наашаа шогшиход
Хуучин буриад дуу уйлаад
Баян булгийнхаа усанд шумбан эрхлэхийг
Багачууд хүүхдүүд хүсэмжлээд
Битүү хусан ойн төгөлд
Нүдэн нуур мэлтэлзээд
Нүдийг минь нээмүй
Цана тооны овоон дээр
Цас будрахад эмээгийн минь
Мөр тодроод
Цайрах Ононгийн мөсөн дор
Загас жараахай нь гилтгэнээд
Дүнзэн байшингийн зуухан дээр
Шимийн архины охь халаад
Дүлий ертөнцийг цочоосон
Удган эгчийн минь хэнгэрэгийн дэлдэлт
Нүдийг минь нээмүй...
Салхины алтан сэрчигнээтэй нийлээд
Цам харайх тогорууны бүжгэнд
Хүн байтугай хулгана хүртэл автаад
Нуурын дээрээс манан халамцан хөөрөхөд
Нугас ангир дуугараад
Нуугин шуугих нарсан ойн гоо үзэсгэлэн
Нүдийг минь нээмүй
Дэнж нугыг дамжин
Багваахай цэцгийн тоос манараад
Дэлүүн Болдогоос наашаа
Эрвээхийн сүрэг солонго татуулан жуулчилаад
Далий ягаан цэцэгсийн дунд мансуурахад
Уушиг цээж цэлмээд
Тэнхлэг горхины тунгалаг хүйтэн ус
Цагаан шүдийг хага ташаад
Тэргэл саран гурван нуурын мандалд
Гурав хувилаад
Нүдийг минь нээмүй
Моносон төгөл өврөө нээхэд
Цалин цагаан биенээс нь сайхан үнэр түгээд
Морьтой хүн Балжийн голоос наашаа шогшиход
Хуучин буриад дуу уйлаад
Баян булгийнхаа усанд шумбан эрхлэхийг
Багачууд хүүхдүүд хүсэмжлээд
Битүү хусан ойн төгөлд
Нүдэн нуур мэлтэлзээд
Нүдийг минь нээмүй
Цана тооны овоон дээр
Цас будрахад эмээгийн минь
Мөр тодроод
Цайрах Ононгийн мөсөн дор
Загас жараахай нь гилтгэнээд
Дүнзэн байшингийн зуухан дээр
Шимийн архины охь халаад
Дүлий ертөнцийг цочоосон
Удган эгчийн минь хэнгэрэгийн дэлдэлт
Нүдийг минь нээмүй...
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21178
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих