-Өөрийн тань үүсгэн байгуулсан компаниудаас тань Хөгжлийн банкнаас зээл авсан уу. Хэрэв авсан бол эргэн төлөлт нь ямар байгаа вэ?
-Дээрх компани нь миний үүсгэн байгуулсан компани биш. Миний нэр дээр ямар нэгэн зээл байхгүй. Гэхдээ надтай хамаарал бүхий компани зээл авсан. Энэ нь ямар учиртай вэ гэхээр Дорноговь аймагт сая тонны хүчин чадалтай цементийн үйлдвэр барихад зориулж авсан зээл юм. Надад байгаа мэдээллээр энэ үйлдвэр нь 380 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалттай. 380 сая ам.долларын 80 хувийн санхүүжилтийг "МАК” компани өөрсдийн эх үүсвэрээс гаргасан. Үлдсэн 20 хувийг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу зээлээр авсан.
Энэ үйлдвэрийн эхний ээлж ирэх оны нэгдүгээр сарын 31-нд ашиглалтад орно. Дөрөвдүгээр сард бүрэн ашиглалтад орохоор бэлтгэл ажлаа базаагдаад явж байгаа.
-Зээлийн эргэн төлөлтийн тухайд. Хөгжлийн банкнаас зээл авсан газрууд буцаан төлөлтөө хийхгүй байгаа гэдэг шүү дээ?
-Зээл авах нь бизнесийн зарчмын хувьд байдаг л зүйл. Гагцхүү зээл нэртэй аваад юу ч хийж бүтээгээгүй бол энэ бол залилан. Тиймээс хууль ёсны байгууллагаар шалгагдах нь зүй ёсны хэрэг. Нийт батлагдсан зээлийн дүн нь 80 орчим сая ам.доллар. Тэрийгээ гүйцэд аваагүй. Одоогийн байдлаар 50-60 сая ам.долларын зээлийг 10 орчим хувийн хүүтэй аваад байгаа. Үндсэндээ 300-гаад сая ам.долларын барьцаа хөрөнгөтэй учир ямар нэгэн эрсдэл байхгүй гэж ойлгож болно.
-Ямар нэгэн ашиг сонирхлыг зөрчил байх вий гэсэн хардлага нийгэмд байгаа?
-Ямарч ашиг сонирхлыг зөрчил байхгүй. Энэ бол олон жилийн өмнө шийдэгдсэн асуудал. Энэ Засгийн газар үүсгэн байгуулагдаад, би Засгийн газрын гишүүн болсны дараах асуудал биш. 2013 онд буюу тэр үеийн Засгийн газрын хуралдаанаар шийдэгдэж байсан.
-1.3 их наядын зөрчил байгаа гэсэн. Үүнд ямар ямар зөрчил байгаа юм бол?
-Бодит тайлантай биечлэн танилцаагүй байна. 2012 онд Засаг шилжих үед Хөгжлийн банкийг 500 орчим сая ам.долларын нэмэх бланстай үлдээсэн гэсэн тоо байдаг. Ихэнх хөрөнгө оруулалтууд концессийн гэрээг санхүүжүүлэх үүднээс зам, харилцаанд хөрөнгө оруулалт хийгдсэн.
Концессоор хийгдэж байгаа аливаа төслийн өртөг, зардал ердийнхөөс хэт өндөр байдаг. Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарт хийгдсэн концессийн асуудлыг танилцуулсан. Зарим концессийн гэрээг юань болон ам.доллараар хийснээс валютын ханшийн зөрүүнд хоёр их наяд орчим төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэсэн мэдээллийг өгсөн.
Б.Анир
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих