"Сурагч” сонин жилдээ 250 мянган ширхэг хэвлэгддэг бөгөөд бүх дугаартаа Кока Кола ундааны хор хөнөөлийг нийтэлж байхаар болсон аж. Энэ хүрээнд 2014 оны нэгдүгээр сараас эхлэн кола ундааны хор хөнөөлийг сурагчдад хүргэж эхэлжээ. Мөн сониныхоо толгой дээр "Сурагч сонин "Кока-Кола” ундааг хүүхдэд зарахыг хориглох санал гаргаж байна” хэмээн бичсэн байгаа юм.
Мөн нэгдүгээр нүүрэндээ "Сурагч сонин Кока Кола ундааны эсрэг дараах саналыг гаргаж байна” хэмээн бичиж, дөрвөн янзын санал гаргажээ. Юуны өмнө Кока Кола ундааг хүүхдэд зарахыг хориглохыг санал болгож. Хоёрдугаарт, Кока Кола ундааны шошгонд "Хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл мэндэд муу” гэсэн сануулга байршуулахыг сануулж.
Гуравдугаарт, савлагааг нь багасгах санал оруулсан байгаа юм. Дээрээс нь сурталчилгаанд нь хязгаарлалт хийе гэсэн санал гаргажээ. Бүгдээрээ зөв, зүйтэй, дэмжихээр санал. Тиймээс хоёр гараа өргөн дэмжиж байна. Уг нь, нийслэлээс юм уу, Засгийн газраас бяцхан журам гаргаад л шийдчих асуудал юм шиг санагдана. Тэгэхдээ энэ дөрвөн саналыг тусгаад л гүйцээ. Өнөөдөр Кока Кола дэлхий нийтийн таашаалд нийцсэн, өнөө олны хэлдгээр брэнд болчихсон ундаа. Түүний хажуугаар хүмүүс ямар хор хөнөөлтэйг нь хүртэл тогтоочихсон шүү дээ. Ясны сийрэгжилтэд хүргэдэг, донтуулдаг энэ тэр гээд л. Тэр дундаа бага насны хүүхдэд маш аюултай. Байнга кола уудаг хүүхдийн шүд нь, хөлнийх нь яс худал хэлсэн хүнд үйрээд унасан тохиолдол гарч байсан тухай нийгмээрээ л шуугиж байсан.
Дээрээс нь кола ундаан дээр гаа хийгээд, яаж дэлбэлдэг туршилт ч цахим хуудсуудаар дүүрэн байгаа. Тэгсэн атлаа хүмүүс хортойг нь мэдсээр байж авч уудаг. Үр хүүхэддээ авч өгдөг. За яах вэ, өөрсдөө уух нь ч дүүрч. Хүүхэддээ авч өгөхгүй байх тал дээр анхаарах цаг болсон. Хүүхдийн яс ямар хэврэг, батжаагүй байдаг билээ. Тэр үед кола уугаад байвал ямар олиг байх билээ. Тиймээс энэ "хорыг” бага насны хүүхдэд зарахгүй байх саналыг бүх нийтээрээ дэмжмээр байна. Зарим хүмүүс ийм санал гаргахаар хийх юмаа олж ядлаа энэ тэр гэсэн сэтгэгдэл бичсэн байна билээ. Түүний оронд архи, тамхины эсрэг уриалга гаргаач гэсэн санал ч хэлсэн байсан. Архи, тамхины эсрэг санал гаргах нь зөв. Гэхдээ бага насны хүүхдэд чиглэсэн, тэдний эрүүл мэндэд анхаарсан гэдэг утгаараа коланы эсрэг уриалга гаргах нь зөв шүү дээ. Хэрвээ бага насны хүүхдэд кола зарахгүй болчихвол хүүхдүүдийн эрүүл мэндэд тун хэрэгтэй байхсанж. Эцэг, эхчүүд нь авч өгч, хүүхдийнхээ ясыг "үйрүүлбэл” тэр л биз. Харин хүүхэд өөрөө өөртөө "хор” худалдаж авахыг хориглочих хэрэгтэй. Дээрээс нь ундааны шошго дээр "Хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл мэндэд хортой” гэдэг бичиг наах нь туйлын зөв санал. Яг нарийн яривал Кока кола архи, шар айрагтай дүйцэж очихуйц хортой. Дээрээс нь донтуулдаг. Ийм бүтээгдэхүүний шошгон дээр анхааруулга байхгүй бол болохгүй.
Түүнээс гадна ундааны савлагааг багасгах хэрэгтэй байна. Уг нь анх лаазтай кола л байсан. 330 граммын савлагаатай л байсан гэсэн үг. Харин сүүлдээ манайхан өөрсдөө янз бүрээр үйлдвэрлэж, бидний, түмний энэ тэр гэсэн нэр өгөөд, бүр хоёр литрийн савлагаатай үйлдвэрлэж байгаа. Тэр том савтай ундааг нь хүүхдүүд аваад, дуустал нь уугаад л байж байна. Эрүүл мэндэд хортойд тооцогдохоор байгаа энэ бүтээгдэхүүн ийм том савлагаатай байгаа нь дэндсэн хэрэг биш үү. За тэр сурталчилгааны асуудлыг ярих ч юм биш. Хэзээнээсээ Кока коланы сурталчилгаа хүний уух хүслийг төрүүлэхээр хийгдэж ирсэн. Бараг л зурагтаар сурталчилгаа үзчихээд гарч ундаа авч байгаа байх, хүмүүс. Тиймээс манайхан коланы сурталчилгааг хязгаарламаар байгаа юм. Энэ бүхнийг болиулдаггүй юм гэхэд, ядаж бага насны хүүхдэд зарахгүй байх саналыг нь дүрэм, журамд оруулчихвал аятай юу.
Эх сурвалж: http://www.mminfo.mn/content/58146.shtml?alias=opinion
Нийтлэгчийн нэмэлт:
Надтай хэдхэн жилийн өмнө хамт ажиллаж байсан нэгэн эмч залуу дараахзүйлийг ярьсныг далим гарсан дээр нь мартагдахаас өмнө бичгийн хэлбэрт оруулж, бас олонтой хуваалцая гэж бодлоо.
"Би кола уудаггүй. Хоёр шалтгаантай.
Нэгд, миний өөрийн ажиглалт. Аяганд кола хийгээд орхиход маргааш нь аяганы дотор ханан дээр хар хар хатуу юмс үлдсэн байдаг. Металлын үртэс шиг. Шаазан аяган дээр ингэж үлдэж байгаа юм чинь ходоодонд лав сайнгүй гэж бодсон.
Хоёрт. Манай нэг хамаатан ахынх байдаг. Тэднийд бараг надтай тэрсхэн нэг хүү бий. Багадаа маш сэргэлэн, хурц ухаантай хүүхэд байсан. Тэднийх боломжийн амьдралтай /аав нь бизнес хийдэг/ учраас хөргөгчинд нь ямагт кола байдаг. Тэр хүү нь дандаа тэрийг ууж өссөн. Түүнээс ч болсон уу, тэр хүү 10 жилийн сүүлийн ангиудаас хичээлдээ муудсаар одоо бүр оюуны хомсдолтой юм шиг нэг тийм ухаан муутай дүйнгэ юм болсон. Би бодохдоо тэр коланоос болсон гэж боддог. Тэгээд л би кола л уухгүй байя гэж шийдсэн бөгөөд хэзээ ч уудаггүй” гэж ярьсан юм.
Түүнээс гадна дүрээд орхихоор ямар ч билээ метал эдлэлийн билэв үү, юуны билээ зэв арилгадаг гэлүү, юутай ч ахуйд их хэрэг болохоор санаанд оромгүй шинж чанарынх нь тухай, гэхдээ мэдээж хэрэг хүнсэнд хэрэглэнэ гээд бодоход туйлын эргэлзээ төрүүлмээр шинжийнх нь тухай нэг юм ярьсныг нь мартаж ээ. Санахгүй бна. Тиймэрхүү сонин содон шинжийг нь анзаарсан, мэдэх хүн байвал, мөн коланы шинж чанарын талаар үндэслэл сайтай мэдээлэлтэй тааралдсан хүн байвал энэ дор сомментэд бичиж, эсвэл линкийг нь үлдээвэл, өөрийн болон уншигчдынхаа өмнөөс урьдчилан талархал илэрхийлье.
Мэдээж, нэг удаагийн тохиолдлоос кока кола хүнийг оюуны хомсдолтой болгодог гэж дүгнэхэд хангалтгүй л дээ, нотолгоо болж чадахгүй. Гэвч, нэгд тэр залуу эмч хүн, хоёрт өөрөө бас өвдөж зовж үзсэнээс эрүүл мэнддээ маш их анхаардаг, дэглэм барьдаг хүн учраас хүнсний асуудалд няхуур нямбай ханддаг хүн. Дээрээс нь тэр ухаантай, ажигч, амьдралдаа сүрхий зорилготой, буурь суурьтай ханддаг хүн. Тиймээс түүний ажиглалт, дүгнэлтийг анхааралдаа авууштай баримт гэж би хувьдаа үзсэн. Ямартай ч өөрийн хамаатнууддаа Кола уухгүй байхыг, ялангуяа хүүхдүүддээ өгдөггүй байхыг би захидаг болсон ч бусдын хүүхэд ч гэсэн манайхны хүүхдүүдтэй ялгаа юу билээ. Түүнээс гадна монголчууд бид угаасаа дэндүү цөөн учраас оюуны хомсдолтой, эрүүл мэндийн согогтой, тахир дутуу хүмүүс хэт олширвол үндэсний эмгэнэл болно.
Ер нь манай эрүүл мэндийн хүрээлэн энэ кола гээч ундааг амьд организмд яаж нөлөөлдгийг судалмаар шүү. Ноцтой асуудал. Америкдаа бол анхнаасаа л нэгэн химич өөр зорилгоор туршилт хийж байгаад тохиолдлоор гаргаад авсан нэгэн завсрын бүтээгдэхүүнийг санамсаргүй амталж үзтэл дажгүй амттай байсан, тэгээд л тэр жороо зарчихсаныг нь худалдаж авсан хүмүүс нууцлачихасан. Түүнээс хойш хэн ч мэддэггүй, дандаа нууц байдаг жортой болсон эд гэдэг.
Бас л далим гарсан дээр нь гээд хэлэхэд, манайд дауны синдромтой буюу оюуны хомсдолтойгоос бие даан амьдрах чадвараар мөхөс хүмүүс нилээд байдаг гэсэн. Тэдгээр хүмүүсийн үр удам нь мөн адил оюуны хомсдолтой төрөх магадлал хэрэв байдаг бол тэднийг үржлийн чадваргүй болгох асуудлыг ч судлаж, шийдвэрлүүштэй болсон ноцтой асуудал санагддаг юм.
Нийтлэгч Цахим өртөө
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих