Xамгийн олон жил хамт амьдарч байгаа оддын гэр бүлийн тухай мэдээг хүргэж байна.
Голди Хоун, Курт Рассель
25 жил
Холливудад
хамгийн алдартай бас, бат бөх гэр бүлийг жүжигчин Кейт Хадсоны ээж
Голди Хоун, Курт Рассель нар тэргүүлдэг. Од хосын хувьд мөнгөн хуримаа
хийхүйц хугацаа буюу 25 жилийг хамтдаа өнгөрүүлжээ. Курт Рассель өмнөх
гэрлэлтээсээ 2, Голди Хоун нэг хүүхэдтэй дэр нэгтгэж, дундаасаа нэг
хүүхэдтэй болжээ. Зууны дөрөвний нэгтэй тэнцэх бүхэл бүтэн 25 жилийг
хамтдаа аз жаргалтай өнгөрүүлж буй хосын хувьд гэрлэлтээ батлуулаагүй.
Голди Хоун энэ талаар "Би урьд нь хоёр ч удаа хүнтэй суусан ч салсан.. .
Харин Курттай хорин таван жил хамтдаа амьдарч байна. Гэхдээ гэрлэлтээ
батлуулахгүй, бас салах ч үгүй. Миний хувьд "тор” нээлттэй, би дуртай
цагтаа "нисэн одоход” бэлхэн. Учир нь торны хаалга онгорхой болохоор тэр
биз.” гэж ярьжээ.
Жон Травольта, Келли Престон
25 жил

Холливудад үлгэр жишээ гэр бүлүүдийн нэг нь Жон Травольта, Келли Пристон хоёр юм. Тэр хоёрыг анх танилцаж байхад Травольтад Келлитэй гэрлэх горьдлого бараг байсангүй. Тэгэхэд бүсгүй нөхөртэй байжээ. Гэтэл нөхрөөсөө салангуут нь түүнийг Холливудын Дон жуан хочит Жорж Клуни эргүүлсэн гэж байгаа. Эцэст нь хувь тавилан ивээж, Жон Травольта мөрөөдлийн бүсгүйнхээ гараас барин гэрлэхийг гуйсан гэдэг. Хуримын өдрөө Жон Травольта " Би Келлигээс хэзээ ч салахгүй дээ” гэж бодсоноо одоо ч ярьдаг. Энэ бол дэлхийн бүх бүсгүйн нөхрөөсөө сонсохыг хүсдэг гайхамшигт амлалт билээ. 25 жил хамт амьдарч буй хосууд хоёр хүүхэдтэй.
Мелани Гриффит, Антонио Бандеррас
18 жил

Энэ гайхамшигт хосын хайрын түүхийг хожим америкийн дунд сургуулиудын хичээл дээр судалж ч магад. Учир нь үлгэр жишээ хүмүүжилтэй, католик шашинтан сайхан эр Антонио "муу охин”-ы есөн шид нь бүрдсэн, архичин, хар тамхичин, эрчүүдийг бээлий шиг сольдог Меланид яагаад тэгтлээ дурласныг хэн ч тайлбарлаж үл чадна. Гэвч баримт бол баримт. 1989 оны Оскарын шагнал гардуулах ёслол дээр Меланиг анх харсан мөчөө Антонио ингэж ярьдаг "Мелани тэр өдөр нил сувдан чимэглэлтэй цасан цагаан даашинзтай зогсч байхдаа нүд сохлом гоо үзэсгэлэнтэй байсан. Би түүнийг мөрөөдөж ч чадмааргүй санагдаж билээ.” гэжээ. Тэд 18 жилийн хамтын амьдралаа эв найртай өнгөрүүлэхдээ, Меланигийн 2 хүүхдийг хүмүүжүүлж, дундаас нь төрсөн охиноо өсгөж байна.
Сара Жессика Паркер, Мэтью Бородерик
16 жил

"Их хотын секс” киноны зохиолч Керрийн дүрээрээ алдршсан цоглог бүсгүй Сара Жессика Паркер, түүний нөхөр жүжигчин Мэтью Бродерик нар 16 жил хамтдаа амьдарч байгаа цуутай хос.Нэг хүү, хоёр ихэр гүнжтэй хосын амьдралд ан цав гарч байсан ч Сара Жессикагийн "хатан ухаан” гэр бүлээ аварсан түүхтэй. Мэтью гэргийгээ нэг хуурсан ч Сара Жессика уучилснаар гэр бүлээ хадгалж үлдсэн юм. Тэдний хэн хэн нь секс билгэдэл болж явсангүй. Цуутай хэрүүл шуугиан, толгой эргэм тансаглалаар олны анхаарлыг татахыг хүсдэггүй, зүгээр л бие биедээ хайртай хосууд гэж өөрсдийгөө нэрлэдэг.
Дэвид Бэкхем, Виктория Бэкхем
13 жил

Үнэхээр өөлөх юмгүй хос. Дэвид сая сая эмэгтэйчүүдийн мөрөөдлийн эр, секс бэлгэ тэмдэг, алдарт хөлбөмбөгч, бас фото модель залуу гэж байгаа. Виктория дуучин, загвар зохион бүтээгч, тансаг үнэртэн бүтээгч, гоо үзэсгэлэнт бүсгүй. Дэвид Викторияг хараад л анхны харцаар дурласнаа хүлээн зөвшөөрдөг. 13 жилийн хамтын амьдралыг нь элдэв хов жив нурааж чадаагүй үнэхээр бат бэх гэр бүл. Дэвидийг нэг хэсэг туслах, зөөгч бүсгүйчүүдтэй холбон шуугисан ч тэд хамтдаа үлдсэн. Ромео, Бруклин, Круз гэдэг гурван ханхүү, Харпер Севен нэртэй ганц гүнжхэнээ өсгөн, юун хэрүүл шуугиан гэмээр сайхан амьдарч буй хоёр. Тэдний сайхан гэр бүлийг хэзээ ч салахгүй гэдэгт итгэдэггүй хүн байх уу?
Брэд Питт, Анжелина Жоли
9 жил

Анх учирч хамтран амьдарснаасаа хойш есөн жилийг үдэж байгаа ч одоо хүртэл гэрлэлтээ батлуулаагүй. Жил бүр л тэднийг нууцаар сүй тавьсан, хуримлах гэнэ хэмээн шуугидаг.
"Ноён, хатагтай Смит” кинонд тоглохдоо хайрын галаа асааж, дэлгэцэнд дүрсэлсэн хайраа амьдралд үргэлжлүүлсэн хосууд одоо зургаан хүүхэдтэй. Холливудынхны дэл сул яриагаар бол энэ кинонд тоглохын өмнө мань хоёр бие биенээ үзэж чаддаггүй байжээ. Тиймээс хамтран тоглохгүй гэж найруулагчаа өчнөөн сандаргаж байсан аж. Гэвч гагцхүү Анжелина, Брэд хоёрыг л хос болгож хамтад нь кинондоо тоглуулахыг эзтэй юм шиг хүсч байсан найруулагч нь нэг удаа тэр хоёрыг нүүр будгийн өрөөнд хэдэн цагаар түгжчихсэн гэдэг. Үр дүнд нь амжилт дагуулсан кино, гайхам сайхан хос мэндэлсэн билээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих