2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 3 дугаар хуралдааны Аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болж байна. Хурлаар:
1. "Хүүхдэд ээлтэй засаглал-2020″ хөтөлбөрийг хэлэлцэж батлах тухай А.Нансалмаа Хүүхэд, гэр бүл, залуучуудын газрын дарга
2. "Бэлчээр, хадлан, тэжээлийн талаар баримтлах бодлого”-ын баримтын бичгийг хэлэлцэж батлах тухай А.Энхтүвшин аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга
3. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Бодлогын хороодын ажиллах журам”-ыг хэлэлцэж батлах тухай. Б.Энхээ Аймгийн ИТХ-ын нарийн бичгийг дарга
4. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж батлах тухай М.Бадамсүрэн Аймгийн Засаг дарга
5. Аймгийн 2017 оны төсвийн төсөлд өгөх санал, дүгнэлтийн тухай Б.Болортуул Аймгийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор
6. Аймгийн 2016 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай Ч.Болормаа. Аймгий ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
7. Аймгийн 2015 оны төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, 2016 оны төсвийн гүйцэтгэл, 2017 оны төсвийн төслийг хэлэлцэж, батлах тухай Ч.Болормаа. Аймгий ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
зэрэг нийт 7 асуудлыг хэлэлцэх юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих