УИХ-ын даргын урилгаар Далай лам Монголд айлчилсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргилоос тодруулахад:
-Засгийн газар УИХ-ын даргын захирамжаар Далай ламын айлчлалыг зохион байгуулж, X богдоор УИХ-ын даргын ач хүүг тодруулсан гэх хариуцлагагүй мэдээлэл гарсан байна. Далай ламын айлчлалд УИХ, Засгийн газар, ГХЯ оролцоогүй. Монгол төрийн бусад албан тушаалтан оролцсон эсэхийг би мэдэхгүй. Жишээ нь, Далай лам "Намайг Монгол Улсын Ерөнхийлөгч урьж, энэ айлчлалыг зохион байгууллаа. Баярлалаа” гээд олон түмэнд зарлаж байна. Би Ерөнхийлөгчийн өмнөөс ярьж болохгүй.
Тийм болохоор УИХ, гүйцэтгэх засаглалын хийсэн ажлыг мэдэж байгаа хүний хувьд мэдэгдэж байна. Тэр тусмаа Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдын ач хүү X богдоор тодорсон зүйл байхгүй. Үүнийг УИХ-ын дарга УИХ дахь МАН-ын бүлэг дээр хариуцлагатай мэдэгдсэн.
Н.Энх
shuud.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих