Дорнод нутгийн залуу зураач Мөнгөнцэцэгийн Нацагдорж өөрийн бие даасан анхны үзэсгэлэнгээ Ардын уран зохиолч, төрийн гурван удаагийн шагналт Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит аймгийн төв номын санд гаргаж байна.
Залуу зураач анхны үзэсгэлэнгээ "Эхлэл” хэмээн нэрлэжээ.
Үзэсгэлэнд чөлөөт сэтгэлгээний болон уран зургийн бүх төрлөөр бүтээлүүд тавигджээ. Энэ онд тэрээр оны шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн, "Viva city” мэргэжлийн уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн тусгай, Ж.Раднаабазарын 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгээс дэд байрын шагнал хүртсэн амжилт үзүүлээд байгаа билээ.
Тэрээр Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг 2014 онд төгсөөд чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна. Урд өмнө нь хамтарсан уран бүтээлийн долоон ч үзэсгэлэн гаргаж байсан юм.
Б.Туяа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих