Дорнод аймгийн ГБХЗХГ-ын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвөөс эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг өдрийг тохиолдуулан Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд эрэгтэйчүүдийг татан оролцуулах, тэднийг мэдээлэлжүүлэх зорилгоор "ЦАГААН ТУУЗТАНЫ АЯН”-ны үйл ажиллагааг орон нутагтаа өрнүүлж, нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Аяны үйл ажиллагаанд ДИС, ПТК, МСҮТ, ЕБС-ийн төлөөлөл оюутан сурагчид, Скаутын зөвлөл, Таэквондогийн клубын гишүүд нийт 100 гаруй төлөөлөл хамрагдаж, "Нэг тэрбумаараа тэмцэцгээе” нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгууллаа
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21227
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих