Эрх
баригчид, төр засгийн бүрэлдэхүүнээс эхлээд нийгмийн бүхий л салбарт
ихийг мэдэгч, далдыг харагч бөө нар олширчээ. "Би та нарын сайн сайхны
төлөө энэ хэнгэргийг 20 жил нүдэж байна” хэмээн агсарч байгаа бөөтэй
таарах болов. "Би чиний найзыг үхлүүт байхад чинь босгоо биз дээ” гэж
агсамнаж байгаа эмэгтэй ч тааралдах болжээ. Тэр тусмаа хөдөө орон нутагт
бөө нэр зүүсэн луйварчингууд олширсон тухай мэдээлэл ихэд цацагдах
болж, энэ тухай үлгэр домог шиг яриа газар авсаар. Ингээд нэгэн жишээ
дурдая.
Хөдөө орон нутагт хүнийг шууд хараад л хэлдэг бөө нар үе үехэн зочилж, зүдэрсэн олны хэдэн төгрөгийг ёстой хүүдийлдэг юм байх. Тодруулбал, Сүхбаатар аймгийн нэгэн суманд энэ явдал болжээ. Говь-Алтай аймгийн харъяат Рэгжин хэмээх нөхөр 1992 онд Улаанбаатар хотод цэргийн алба хааж, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нэг нөхөртэй ёстой л өвөр түрийдээ орж хугацаат албаа дуусгасан байна. Тэрээр амьдралын эрх дагаж янз бүрийн ажил хийсээр яваад онгод сахиусаа авч, бөө болжээ. Чадвар муугийн зэрэгцээ жинхэнэ онгод сахиустай эсэх нь мэдэгдэхгүй Рэгжинд үзүүлж харуулах ч хүн нутагт нь эс олдож, сүүлдээ бараг хүүхэд нохойн доог болсон аж. Тиймээс мань бөө алс зүүн Сүхбаатар аймагт байх цэргийн андруугаа холбогдож, тус суманд айлчилсан байна. Чингэхдээ өөрийгөө ойлгуулж, хүмүүсийг үзэж харж, засал хийж мөнгө олно. Олсон ашгаа хувааж авна. Харин чи надад тусла гэх зэргээр тохиролцожээ.
Тохиролцоо нь мэдээжийн хэрэг, тус сумын унаган иргэн, цэргийн андад нутгийнхаа зовлон зүдгүүртэй байгаа болон мухар сүсэгтэй иргэдийн түүх намтарыг дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулж өгөхийг даалгана. Цуглуулах юу байхав, нутгийн унаган иргэн тэднийхээ амьдралыг арван хуруу шигээ л мэднэ биз дээ. Тэгээд үзүүлж харуулах гэсэн эхний хоёр хүний заяа зургийг өнгөрсөн одоо ирээдүйтэй нь яг л хэлдэг аж. Яахав, найз нь хэлээд өгчихгүй юу. Тэгэхээр л сумын төв тэр чигээрээ хошуурдаг юм байх. Тэднийд гайхалтай сайн бөө ирж гэнэ. Яг л хэлж байна гэнэ шүү хэмээн цувна. Мань бөө ч би маш олон хүнд үйлчилж байгаа учраас ядарч байна. Та нар овог нэрээ тодорхой бичээд манай түшээд өгчих хэмээн ядрангуй дүр эсгэнэ. Ард олон ч нэгнээсээ урьтаж оочёр дугаар бичүүлэх гэж бөөн юм болно.
Ингээд арав, хориор тоологдох нэрсийн жагсаалт авсан бөө
-За та нар маргааш төдөн цагаас хүрээд ир хэмээн явуулах аж. Ингээд энэ шөнө өнөөх дугаарт бичүүлсэн нэрсийг шүүж, сумынх нь иргэнтэй хамт удам судраас нь эхлээд нас барсан, салсан нийлсэнтэй нь мэдээд авна. Бүр мөнгө төгрөгний хэмжээ, мал сүргийнх нь тоо толгойг хүртэл данслаад авна. Маргааш нь оочёр бичүүлсэн нөхдүүд орж ирээд л өөрийнхөө бараг мартах шахсан зүйлийг ч тус бөөгөөс мэдэж ёстой л мэл гайхаж, тахин шүтнэ. Яахав, цаадхи нь жагсаалтад бичүүлсэн овог нэрийн дагуу шөнийн бэлдсэн намтрыг хэлбэрт оруулаад хэлж орхино доо. Та чинь урьд өмнөх нөхрөөсөө салсан юм байна. Танай нэг тийм хүн нас барж, түүний нэг алтан ээмэг байна, аа даа. Энэ хүн чинь үүндээ хоргодож, та нарын амьдралд саад болдог юм байна ш дээ. Үүнийг нэг газарт ном ёсоор нь өргө. Ном ёсоор нь өргөж чадахгүй бол улам их гай болно шүү, ойлгож байна уу. Чадахгүй бол надад өг. Би л нэг өөрийгөө золиослож аргалахаас хэмээн тамшаална. Ийм сайн тоочиж хэлж байхад яах юм. Мөнгөө өгөөд зогсохгүй гай болоод байгаа үнэт эдлэлийг ч өгч байж сая нэг амьдралаа тэгшлүүлнэ. Энэ өдөр мань бөө орон сууцны мөнгө хийдэггүй юм гэхэд гэр төхөөрчихөөр мөнгө цуглуулчихна. За тэгээд өргөхөөр авсан үнэт эдлэлээ оруулбал талийж өгнө. Ийн маягаар нэг суманд зовлонгоо тоочсон хүмүүсийг гурван өдөр үзэж, мэргэн түргэний гайхамшгийг үзүүлэхэд овоохон юм олно шүү дээ. Бас болоогүй ээ, цаадуул нь та л аргала гэхэд нь баахан цаараглаж байгаад зөвшөөрнө. Өргөл барьц ч өсөөд явчихна. Ингээд л тагнуул туршуулын ажил хийж хүмүүсийн зовлонг тоочиж өгөхөд үлэмж тус хүргэсэн найздаа бонус хүртээх болжээ. Нийтдээ арваар тоологдох алтан ээмэг бөгж, таван мөнгөн аяга, зургаан сая төгрөгийн ашиг олсон Рэгжин ашгаа хуваах болохдоо гол тус хүргэсэн цэргийнхээ андыг гомдоож, 500 мянган төгрөг өгөөд оджээ.
Харин мань бөө зэргэлдээ суманд нь мөн л судалгаа хийж очоод байхад нь цэргийнх нь анд араас нь давхин очиж, булайг нь дэлгэж, олны нүдэн дээр зоджээ. Мань эр цэргийнхээ андыг очиход хоёр дахь айлдаа бөөлж цайлуулаад жигтэйхэн юм сууж байсан юм байх. Харин цэргийнх нь анд тус сумын танхайдуу нөхдийг дагуулж очоод хамаг мөнгө, хатуу эдлэлийг мулзалж аваад ёстой л "гахай нүцгэн нохой явган” үлдээгээд одсон гэнэ. Нэгэнт хамаг бүхнээ алдахын зэрэгцээ тус суманд нэр нүүрээ барсан Рэгжин яах аргагүй үлдэхдээ "Аа новш гэж. Ахиухан л мөнгө өгдөг байж. Тэртээ тэргүй зүгээр орж ирсэн юмыг талыг нь өгчихөд яадаг байна, аа. Миний шунал уу” хэмээн халаглаж суусан гэдэг.

Ч.Дорж
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2123
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих