Аймгийн ИТХ-ын 3 дугаар хуралдаанаас "Дорнод аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл"-ийг баталсан.
Тус бодлогын баримт бичигт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэн тэргүүнд хийж гүйцэтгэх шаардлагатай зорилтуудыг тодорхойлж өгсөн.
Иймд Та гадаад, дотоодын аялагч жуулчдын сонирхлыг татах амралт зугаалгын болон эмчилгээ сувилгааны аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тодруулж, улмаар тус бүтээгдэхүүндээ түшиглэсэн газар нутгийг "Газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөө"-ндөө тусган сумынхаа ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулж, аймгийн ИТХ-ын Байгаль орчин, Аялал жуулчлалын бодлогын хороонд хүргүүлэхийг хүсье.
Манай бодлогын хороо Тантай хамтран сум орон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх ажлыг үе шаттай шуурхай хэрэгжүүлэн ажиллах болно.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОДЛОГЫН ХОРОО.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих