Дорнод аймгийн хэмжээнд томуугийн эргэн мэдээллээр 48-р долоо хоногт өвчлөл амбулаторийн нийт үзлэгийн 9.1%-ийг, аймгийн төв буюу Хэрлэн суманд 9.7%-ийг үүнээс БОЭТөвд 16.8%, ӨЭМТөвүүдэд 2.7%-ийг тус тус эзэлж байна.
БОЭТ-ийн хүүхдийн тасгаар ажлын өдрүүдэд 36-61 хүүхэд, амралтын өдрүүдэд 89-122 хүүхэд үзүүлжээ.
Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүүцэл сайн байх явдал тул зөв хооллон, биеийн тамирын дасгал хийж, хөдөлгөөнийг эрхэмлэн, хангалттай амарч, бухимдаж сандрах зэргээр сэтгэл санааны тавгүй байдалд орохоос зайлсхийж, архи уухгүй, тамхи татахгүй байх нь хамгийн энгийн урьдчилан сэргийлэлт юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21299
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих