Монголын бүх ард түмний спортын 14-р их наадам зохион байгуулах тухай Монгол улсын Засгийн газрын 2015 оны 467 дугаар тогтоолын дагуу аймгийн хэмжээнд спортын 8 төрлөөр зохион байгуулж 872 хүнийг хамруулжаа. Тус тэмцээнд нийт 22 байгууллага, аж ахуй нэгж өрсөлдсөн бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өнөөдөр тэмцээнд амжилттай оролцсон байгууллага, баг тамирчдад шагналыг гардуулан өглөө.
1-р байранд Ж.Болормаа захиралтай 5-р сургууль,
2-р байранд О.Янжмаа захиралтай Дорнод их сургууль,
3-р байранд Б.Батсүх захиралтай 1-р сургууль тус тус байр эзэлсэн.
Тус тэмцээнд нийлбэр дүнгээр байр эзэлсэн баг тамирчдад аймгийн Засаг даргын хөгжлийн сангаас 2 сая төгрөгний мөнгөн урамшуулал олголоо.
Мөн Дорнод аймгийн шигшээ багийн тамирчид Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Монголын бүх ард түмний спортын 14-р их наадмын шигшээ тэмцээнүүдэд дараах амжилтыг үзүүллээ.
- Л.Наранбаатар дасгалжуулагчтай Дорнод аймгийн хөлбөмбөгийн баг тамирчид мөнгөн медаль,
- Т.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай боксын эмэгтэй баг тамирчид алтан медаль,
- Пара жудо бөхийн төрөлд Н.Ундрал мөнгөн медаль, Д.Эрдэнэбаяр, Ү.Гэрэлмаа нар тус тус хүрэл медаль
- Г.Хүрэлбаатар, Г.Сүхбаатар дасгалжуулагтай хөнгөн атлетикийн тамирчин Б.Туулцэцэг уртын харайлтад мөнгөн медаль, 3-н харайлтанд хүрэл медаль, Ренчинхүү 3-н харайлтад хүрэл медаль тус тус хүртэж Ренчинхүү дэд мастер болзол хангасан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих