-Гар хүрэх : Энэ нь хүүхдийнхээ өмнө нүүрээ барах хамгийн өргөн тархсан арга. Хүүхдээ өөрөөсөө айлгах нь хүмүүжлийн шилдэг арга биш. Хүүхэд хэдий том болно гар хүрэх тутамд таныг дотроо төдийн чинээ үзэн ядах болно.
-Гуйх шалах : Олон эцэг эх хүүхэддээ гуйсан аргадсан эсвэл аргаа барсан сул дорой өнгөөр шаардлага тавьдаг. Ийм сул дорой хүнийг хүүхэд нь хүндлэхгүй.
-Амьдралдаа гомдоллох : Хүүхдийнхээ дэргэд амьдрал, одоогийн хүрсэн түвшиндээ гомдоллох, өөрийгөө зүхэх нь хүүхдийг өөртөө итгэлгүй болгож улмаар эцэг эх маань намайг хамгаалах өсгөх чадваргүй юм байна гэсэн ойлголт төрүүлдэг.
-Хүүхдээ буруутгах, ад үзэх : Зарим хүн чамайг харсаар байгаад ээж чинь ажилгүй сууж байна, аав чинь машин авах гэсэн мөнгөө сургалтанд чинь өгсөн гэх мэтээр өөрсдийн алдааны төлөө хүүхдээ буруутгадаг. Энэ нь би ерөөсөө төрөөгүй байсан нь дээр, эдэнд би хэрэггүй байж гэсэн бодолтой болгодог.
-Хүүхдийнхээ сэтгэлийг ойлгохгүй байх : Түгээмэл алдааны нэг юм. "Жоохон юмны төлөө усан нүдлээд” гэх нь миний бодол санаа аав ээж хоёрт огтхон ч сонин биш юм байна гэж үзэлтэй болгодог.
-Амласандаа хүрэхгүй байх : Хүүхдээ хуурах мэхлэх, амлалтаасаа буцах нь бүх цэцг эхчүүдийн гол алдааны нэгд орно. Хэрвээ та хүүхдээ хуурдаг бол дараа нь хүүхэд тань таныг эргээд тоохгүй хуурах л болно.
-Хүүхдийнхээ хувийн асуудалд хутгалдах : Хэрвээ хүүхдийнхээ гар утсыг шалгаад хувийн эд зүйлсийг нь үзээд байх юм бол таны "хайр халамж”-ийг яваандаа доромжлол гэж хүлээж авдаг.
-Хүүхдээ гадаад төрхөөр нь өөлөх : Хүүхдийнхээ бүтэлгүйдлийг гадаад төрх, авъяас чадвартай холбож үзэх юм бол намайг байгаа чигээр нь хайрладаггүй гэдгээ харуулж байгаа хэрэг.
-Хариу нэхэх : "Бид хоёр чамайг юугаар ч дутаагаагүй шүү” хэмээн загнадаг. Үүргээ биелүүлснээрээ ялархах хэрэггүй.
-Архидах тамхи татах, зодоон хэрүүл зэрэг нь хүүхдийнхээ өмнө нэр төрөө хугалдаг түгээмэл хэлбэр юм.
-Санхүүгээр хангаж чадахгүй байх : Хүүхдээ мөнгөөр дутаавал миний ар тал найдвартай бус гэсэн айдастай болгодог.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих